ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал, техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэнд ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олголоо
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал, техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэнд ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олголоо

 Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөгжлийн чухал хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэн, уул уурхайн салбарт эдийн засгийн үр өгөөжтэй шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, өргөжүүлэх замаар ШУТИС-ийн сургалт судалгааны ажлыг дэмжин, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн статус, үйл ажиллагаанд оруусан үнэтэй хувь нэмрийг үнэлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэнд ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгосныг өнөөдөр гардууллаа.

Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн Хүндэт доктор цол нь ШУТИС-ийн тэргүүн дээд шагнал юм. Олон улс болоод Монгол Улсын төр, нийгэм, шинжлэх ухаан, технологи, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтдэд ШУТИС-ийн хүндэт доктор цол олгодог уламжлалтай. 

     Хүндэт доктор цол олгох талаар Эрдэм шинжилгээ, технологийн проректорын албанд ирсэн саналыг нягталсны үндсэн дээр Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдмийн ба Хүндэт цолны зөвлөлөөр авч хэлэлцэн, ил санал хураалтаар шийдвэр гаргадаг байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, үндэсний үйлдвэрлэл, бизнесийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан, ШУТИС-ийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан зэрэг шаардлагуудыг үндэслэн Хүндэт доктор цол олгодог юм. 

     Өнөөдөр, Хүндэт доктор цол олгох шийдвэрийг Эрдмийн ба Хүндэт цолны дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Н.Ганзориг танилцуулж, Хүндэт докторт өмсгөл, медаль, диплом гардуулан өглөө. 

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, ШУТИС-ын Хүндэт доктор Х.Бадамсүрэнд ШУТИС-ийн ГУУС-ийн Зөвлөх профессор, академич П.Очирбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар баяр хүргэж үг хэлсэн. Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн Зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар болон хүндэт зочдод хандан шинэхэн “Хүндэт доктор” талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.   

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА