ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХҮҮХДҮҮДИЙН ЗҮРХ СЭТГЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХҮҮХДҮҮДИЙН ЗҮРХ СЭТГЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

     Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн цогц хөтөлбөрийн нэг “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Сайн аав - Сайн харилцааны үндэс” сургалтыг ажилчин 300 аавыг хамруулан зохион байгуулж байгаа. Сургалтын 2-р шатны үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Сайн аавууд энэ өдрийг зөвхөн хүүхдүүддээ зориулж байгаа юм.

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, “Эхлэл-Азийн оргил манлайлал” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Сайн аав - Сайн харилцааны үндэс” сургалтад өмнө нь хамрагдсан 300 аав дараагийн шатны сургалтад хүүхдүүдээ дагуулан ирж, хамтдаа оролцож байна. Өмнөх сургалтаар, аав нарт зориулсан 4 сэдвээр дагнасан лекц хичээл орсон бол энэ удаа аав нар хүүхэдтэйгээ чин сэтгэлийн ярилцлага хийж, бие биеэ урамшуулж ойлголцох, нэг баг болж даалгавар гүйцэтгэх, хөгжөөнт тоглоом тоглох зэрэгт оролцож өмнөх лекц, сургалтаар сонссоноо бодитоор туршин, хэрэгжүүлсэн. Өнөө, маргааш 2 өдөр болох сургалтад эхний ээлжийн 150 аав оролцож байна. 

Хүн бүр ажлаа урам зоригтой хийж, хамт олноороо амжилттай ажиллах, бүтээмж, чанар дээшлэхэд зайлшгүй нөлөөлж байдаг чухал зүйл бол ар тал буюу гэр бүлийн орчин, амар тайван амьдралын хэвшил, үр хүүхдүүдийн хүмүүжил, харилцааны асуудал юм. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэр энэ чухал бөгөөд үнэт зүйлийг улам зүлгэн, өнгөлөх шаардлагатай байгааг олж харснаар ажил хэрэг болгон хэрэгжүүлж байгаа. Энэ ажил үр дүнгээ аль хэдийнээ өгөөд эхэлсэн харагдаж байна. Аавуудыг ажлаас нь чөлөөлж, хүүхдүүдтэй нь нэгэн өдрийг хамт өнгөрүүлэх боломж олгосон өнөөдрийн үйл ажиллагаа хэзээ ч мартагдахгүй дурсамжтай, нандин сайхан өдөр болж үлдсэн тухай аавууд, хүүхдүүд сэтгэл догдлол дүүрэн ярьж байлаа.

   Аав нар, хүүхдийнхээ бодол, хүслийг сонсож, ярилцсан нь их сонин, маш чухал санагдсанаа хэлж, “нэг баг болж, хөгжилтэй тоглоом тоглоход хүүхдээсээ хүртэл суралцах зүйл байна” гэсэн. Харин, хүүхдүүдээс энэ өдрийн хамгийн сайхан зүйл нь юу байсныг асуухад, “Аавтайгаа хамт байх хамгийн гоё байна” хэмээн хариулсан юм.     

    Үйлдвэр, хамт олны ирээдүй болсон залуу ажилчид мэргэжилдээ эзэн болсон мэдлэгтэй, ур чадвартайн дээр зөв хандлага, хүсэл эрмэлзэлтэй байх нь хамгийн чухал үнэт зүйл болоод байгаа. Тиймдээ ч, Эрдэнэт үйлдвэр залуу ажилтан, залуу аав нараараа дамжуулан гэр бүлийн таатай, эерэг орчныг бүрдүүлж, улмаар Эх орны ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа хүмүүжил, мөрөөдөлд нь үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа нь энэ юм. Хүнээ дээдэлсэн хөрөнгө оруулалт ажилчин ааваар нь дамжин бяцхан зүрх, сэтгэлүүдэд ийнхүү хүрч эхэллээ.

Ч.БАДРАЛ

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА