ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хөгжлийн бодлогоо баталгаажуулж, чанарын менежментийн шинэ стандарт нэвтрүүлж эхэллээ
Хөгжлийн бодлогоо баталгаажуулж, чанарын менежментийн шинэ стандарт нэвтрүүлж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводад ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо шаардлагыг нэвтрүүлж  хэрэгжүүлэх, тус заводын бодлого баталгаажуулах үйл ажиллагааны нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх болон албаны хүмүүс, Засвар механикийн заводын ажилтнууд оролцов.

Засвар механикийн заводын хамт олон чанарын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/304 тоот тушаалын дагуу ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо шаардлагыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Мөн чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан гурван зорилт бүхий 29 ажлыг зохион байгуулж байна. Стандарт нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг танилцуулах, хэрэгжүүлэх, дотоод аудит гэсэн гурван модуль сургалтад давхардсан тоогоор заводын 700 орчим ажилтан хамрагджээ. Дотоод аудитын сургалтаар чанарын менежментийн тогтолцооны аудит явуулах заавар, ISO 19011 стандартын аргачлал, ур чадвар, өөрийн байгууллагын стандартад тохирч буйг  дотоод аудитаар төлөвлөх, тайлагнах зэрэг мэдлэгийг удирдлагын багийн 17 ажилтан эзэмшиж, дотоод аудитор болсон байна. Нээлтийн үеэр тэдэнд аудиторын гэрчилгээ гардуулж, цаашид тэргүүлэх аудитор болж бусад байгууллагуудад дотоод аудит хийх боломжтойг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү онцлов. 

  Эрдэнэт үйлдвэр,  чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 146 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тодорхой үе шаттай эхлүүлж, 2004 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлснээр улсын хэмжээнд чанарын стандартын бодлоготой зургаа дах аж ахуй нэгж болж байв. Энэхүү стандартыг үйлдвэрийн үндсэн дөрвөн цех болон Чанарын хяналтын хэлтэст эхлэн хэрэгжүүлж, Стандарт хэмжилзүйн үндэсний төвөөс гэрчилгээгээ гардаж авсан байна. Тэр үеэс өнөөг хүртэлх 16 жилийн хугацаанд таван удаа давтан үнэлгээ хийлгэж, ISO 9001:2015 стандартыг 2021 оны  2 дугаар сар хүртэл эзэмшиж байгаа аж. Үүний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах, хөгжүүлэх зорилгоор Ерөнхий захирлын баталсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. “Дэлхийд өрсөлдөж буй уул уурхайн салбарын хөгжилтэй эн зэрэгцэхэд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нэн шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүрийн оролцоо, хандлага юу юунаас чухал. Энэ ажлыг түүчээлэн цех хамт олноороо чанарын менежментийн тогтолцоо шаардлагад суралцаж, бусдадаа жишиг болж байгаа ЗМЗ-ын хамт олонд амжилт хүсье” хэмээн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх хэлсэн үгэндээ онцолсон. Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр тус заводын хамт олон “Шинийг сэтгэж, шилдгийг бүтээнэ” уриан дор алсын хараа, эрхэм зорилго, бодлого бүхий самбарт гарын үсгээ зурж,  баталгаажууллаа.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Тусгай шалгалт зохион байгууллаа