ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Л.УРАНЦЭЦЭГ: БҮТЭЭМЖИЙГ ХЭМЖИХ, ТООЦОХ АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
Л.УРАНЦЭЦЭГ: БҮТЭЭМЖИЙГ ХЭМЖИХ, ТООЦОХ АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Бүтээмжийн үйл ажиллагааны чиглэлээр энэ онд дэвшүүлсэн зорилтоо хэрхэн биелүүлэн ажиллаж байгаа талаар Хөгжлийн хэлтсийн Инновацын төвийн бүтээмж инновацын мэргэжилтэн Л.Уранцэцэгтэй ярилцлаа.

- Та бүхэн энэ онд ямар зорилт дэвшүүлэн хэрхэн ажиллав?

     -Инновацын төвөөс цех нэгжүүдийн бүтээмжийн үйл ажиллагааны түвшинг ойртуулах, бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааг тогтворжуулах, чанаржуулах, тодорхой чиглэлүүдээр цехүүдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Оны эхнээс бүтцийн нэгжүүдийн хамтын гүйцэтгэлийн бүтээмжийн үзүүлэлтийг шинэчлэн хэмжих, тооцох аргачлал боловсруулж, бүтцийн нэгжүүд гүйцэтгэлийн гол үзүүлэлтээ төлөвлөн ажиллаж байна.

- Бүтээмжийг хэмжих, тооцох тухай тодруулан ярина уу? Одоо энэ ажил ямар түвшинд яваа вэ?

     - Бүтээмж нь аливаа зорилтот үйл ажиллагааны үр дүн, амжилтыг илэрхийлэх хэмжигдэхүүн бөгөөд үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтын бүхий л талуудыг хамрах ШИНЭ АЖИЛ ихээхэн гүнзгий утга агуулгатай нийгэмэдийн засгийн зорилгод хүрэх баялгийг бүтээх үйл ажиллагааг хамрах цогц ойлголт, түүний хэрэгжилтийн хэмжүүрийн үзүүлэлт.

     Бүтээмжийн хэмжилт, шинжилгээ нь удирдлагын үйл ажиллагаандаа тусгах бүх төрлийн нөөцийн ашиглалтын байдал, бүтээмж дээшлүүлэх чиг хандлагаа тодорхойлох , тасралтгүй сайжруулалтыг хангах үндэслэл болох юм.

    Бид 2004 оноос Баяжуулах үйлдвэрт, 2012 оноос үйлдвэрийн хэмжээнд бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүдийг нэвтрүүлж, үр өгөөжийг нь хүртэж байгаа. Бүтээмж дээшлүүлэх процесс нь эдийн засгийн болон нийгмийн олон талт үр дүнг бий болгож байна. Тэгэхээр энэ үр өгөөжийг тооцох, үйлдвэрийн газрын бүтээмжийг хэмжих механизм, аргачлал дутагдалтай байгаа. Иймд бид үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үр дүнгийн (үйлдвэрлэлийн, эдийн засгийн) үзүүлэлтийг “Бүтээмж” нэгдсэн үзүүлэлтээр илэрхийлэх, бүтээмжийг хэмжих, тооцох хэрэгцээ шаардлагын дагуу Үндэсний Статистикийн хорооны 2017 оны Бүтээмж тооцох аргачлалын загвараар, олон улсын нийтлэг аргачлалд нийцүүлэн бүтээмжийн түвшин, бүтээмж дээшлүүлэх үйл ажиллагааны үр өгөөж, бизнесийн төгөлдөршлийн түвшин тогтоолт гэсэн гурван бүлгээр тооцоолохоор санал дэвшүүлсэн байгаа. Энэ аргачлалыг засварлан боловсронгуй болгох, шаардлагатай өгөгдлүүд, гарц орцын үзүүлэлтүүдийг тодорхойлох, цаашид хэмжих тооцоход манай эдийн засагчдын үүрэг оролцоо маш чухал тул уг саналаа Эдийн засгийн хэлтэст танилцуулаад байна.

-Ажиллагчдын санал санаачилгыг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор ямар ажил хийж байна вэ?

     -Ажилтны санал санаачилга, дугуйлангуудын үйл ажиллагааг чанаржуулах, бүтээмжийн үйл ажиллагааны тогтвортой өсөлтийг ханган процессыг тасралтгүй сайжруулах чиглэлээр Процесс сайжруулах арга зүйн гарын авлага боловсруулж байна.

     Инновацын төвөөс 19 бүтцийн нэгжийн 1000 гаруй ажлын байраар 5С-ийн үзлэг хийж, Бүтээмж, чанарын дугуйлангийн 161 төслийн хамгаалалттай танилцан, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.

- Бүтээмж чанарын дугуйлангуудаар гүйцэтгэсэн ажлуудын үр өгөөж ямар байна?

     -Энэ оны эхний хагас жилд Бүтээмж чанарын дугуйлангууд 167 төсөл, 268 жижиг сайжруулалтын ажил гүйцэтгэсэн. Тэдгээрээс, ажлын байрны эрсдэлийг бууруулах, аюулгүй орчинг бүрдүүлэхэд чиглэсэн 59, ус, эрчим хүч, материал хэмнэх 28, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын хугацаа уртасгах 26, сул зогсолтыг бууруулах 6, ажил хөнгөвчлөх, ажлын арга барилыг сайжруулах 51, ажил үйлчилгээний бүтээмж, чанарыг дээшлүүлэх чиглэлээр сайжруулалтын 32 ажил хийсэн байна. Дугуйлангуудын өөрсдийн тооцооллоор эдгээр төслүүдээс 4 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн үр өгөөж бий болгох боломжийг бүрдүүлсэн. Бид томоохон үр дүнг 6-12 сарын дараа баталгаажуулах ажил зохион байгуулна.

- Цехүүдтэй хамтран ямар төсөл хэрэгжүүлж байна вэ?

- Энэ онд Үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах чиглэлээр Авто тээврийн цех, Засвар механикийн завод, Спорт цогцолбор Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэс зэрэг бүтцийн нэгжүүдтэй хамтарсан “Ухаалаг архив” төсөл хэрэгжиж байна. Нийгмийн харилцааны хэлтсийн хүсэлтийн дагуу Аж ахуй үйлчилгээний цехэд “Цэвэрлэгээ үйлчилгээний стандарт боловсруулж, нэвтрүүлэх”, “Эрдэнэт” сувиллын цогцолборт “Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх” бэлтгэл ажлыг хангах чиглэлээр төсөл тохиролцоод байна.

Энэ оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн Бүтээмж чанарын дугуйлангийн төслүүдээс Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын цехийн хамтарсан “Хуучин чан ашиглаж тоос дарах төхөөрөмж хийх” Засвар механикийн заводын “ЭКГ-10 экскаваторын хөтлөгч дугуйны цутгах технологийн өөрчлөлт, сайжруулалт”, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Хаягдал тосоор саван үйлдвэрлэх”, Засвар механикийн заводын “Цутгалтын процесст дулаан хадгалах тэжээгүүр хийх” төслийг хөгжүүлэхээр төлөвлөөд байна.

- Ярилцсанд баярлалаа.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Тусгай шалгалт зохион байгууллаа