ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн “Зайсан” эздээ дуудан сүндэрлэнэ
Эрдэнэтийн “Зайсан” эздээ дуудан сүндэрлэнэ

Улаанбаатар хотын “Зайсан толгой” орчмын барилгуудын хийц, чанар чансаа дээд зэрэглэлийн сайн, тэр хэрээр үнэлгээ өндөр учраас баячууд л амьдардаг гэсэн ойлголт нэгэнт бий болсон.

 Тансаг орд харшийг дагаад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн гээд өндөр хөгжилтэй барууны оронд ирчхэв үү, гэж андуурмаар. Тэгвэл Эрдэнэт хотод Баян-Өндөр хайрхны энгэрт утаа униар, хотын дуу чимээ, тоос шорооноос хол өвөрмөц нэгэн хороолол эрчтэй сүндэрлэж байна. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллагчдаа орон сууцаар хангах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Уурхайчин” цогцолбор хорооллын төсөл хөтөлбөрийн эхлэл бүтээн байгуулалт юм. Орон сууцны уг хөтөлбөр гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь өвөлтэй уралдан баригдаж буй залуу ажилчдад зориулсан, 1300 айлын орон сууцны “Уурхайчин-1” хороолол. Дараагийнх нь 80, 90 м2  бүхий том талбайтай, 600 айлын орон сууцны “Уурхайчин-2” хороолол баригдах бэлтгэл хангагдсан. Гурав дахь нь 400 айлын амины орон сууцны “Уурхайчин-3” төсөл шил шилээ даран сүндэрлэнэ. Евро стандарт чанартай, өндөр барилгуудаас бүрдсэн, орос цэцэрлэг, сургууль, худалдаа үйлчилгээний газар төвлөрсөн “уурхайчдын” гэх тодотголтой орчин үеийн иж бүрэн хороолол хойд өндөрлөгийг тэр чигт нь эзлэн удахгүй гэрэлтэх болно. Эрдэнэтийн “зайсан” хэмээн нэрийдсэн нь ийм учиртай.   

     “Уурхайчин- 1” хорооллын барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж сурвалжлахаар Баян-Өндөр хайрхан зүг хүлгийн жолоо заллаа. Эхний ээлжийн дөрвөн блок барилга битүүрэх дөхжээ. Гадна талбайд кран эргэлдэн чөлөөгүй ажиллана. Цонх, дотор заслын ажил эхэлж байгаа бололтой ажилчдын олонх нь барилга дотор тонголзоно. Гүйцэтгэгч “Химон констракшн”-ын ахлах инженер И.Батчулуун биднийг угтаж, барилгын ажлын гүйцэтгэл 75 хувьтай явааг танилцууллаа. Эхний барилгын гадна фасад хийгдсэн нь содон агаад үзэмжтэй. Нэмэлтээр гурван үе гадаргуугийн материал хэрэглэсэн нь дулаалгын хөөсөө сайн хамгаалаад зогсохгүй өөрийгөө цэвэрлэдэг, тоос шороо тогтдоггүй японы Кансай брэндийн эмульс ашиглажээ. Он удаан жилийн явцад өнгө үзэмжээ алдахгүй гэнэ. “Дөрвөн блок барилгыг уурхайчдын баярын өмнө нэгэн зэрэг ашиглалтад оруулахаар шамдаж байна. Байрны үүдний хэсгийн том талбай анхаарал татав. Энд зочид буудлынх шиг угтан үйлчлэх ресейпшин байхаар тохижуулах бөгөөд айлд орох онцын шаардлагагүй хүнтэй үүдэнд уулзах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат тайлбарласан нь тун догь шийдэл санагдсан. 

 Бүрэн цутгамал энэ орон сууцны цахилгааны утас нь ОХУ-д үйлдвэрлэсэн СИФ брэндийн зэс голтой кабель байна. Сантехникийн материал, цэвэр, бохир усны шугам хоолойнууд нь Турк, Герман улсад үйлдвэрлэсэн, олон улсын стандарт шаардлага хангасан, зэсрэлт үүсэхгүй, 100-150 жилийн эдэлгээтэй PPR брэндийнх, гэрэлтүүлэг нь эрчим хүч бага зарцуулдаг лед гэрэл байх жишээтэй. Ванн, жорлон, угаалтуур гээд тоноглол нь Хонконгийн ORANS брэндийнх. За, тэгээд обой нь Японоос, паркет нь Германаас ирж байгаа дуулдана. Мөн, нэгдүгээр зэргийн гоёмсог өнгөлгөөтэй чулуун плита, ОХУ-д үйлдвэрлэсэн модон хаалга гээд евро стандартад нийцсэн шилдэг бүхнийг энд цогцлоохоор зэхэж. Нэг давхрын таван айл группээрээ үүдний хэсгээ тохижуулж, энгийн шатаар явахгүй зөвхөн смарт цахилгаан шатаар зорчих боломжтой. Мөн 5 одтой зочид буудалд амьдарч буй хүний жишгээр смарт картаа уншуулахад цахилгаан шат өөрийн давхарт нь шууд хүргэнэ. Энгийн шат нь лифтны хонгилоос тусгаарлагдсан болохоор гаднын хүн нэвтрэхээс бүрэн хамгаалагдсан учир аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдсэн. Интернетийн өндөр хурдны шилэн кабельд холбогдох учраас гурвалсан үйлчилгээг нэг дор хүртэх боломжтой. Домофон системийн тусламжтай гэрээсээ орцны хаалгаа онгойлгож болно гээд олон давуу талтай байхаар шийджээ. Хотхоны голын хэсгүүдэд хүүхдийн тоглоом, сагс болон хөл бөмбөгийн талбай байгуулах юм байна. Эргэн тойрон 70 гаруй машины зогсоолтой. Мөн гурван подвалд машинууд байрлахаар зохион байгуулжээ. 

     Эрдэнэт үйлдвэрийн 140-өөд ажилтан “Уурхайчин-1” хороололд байр авах захиалга өгчээ. Одоо наран талдаа, ашигтай байрлалтай, бага м2-тай хоёр өрөө байрууд ихэвчлэн үлдсэн байна. Евро стандартын чанартай орон сууцны 1 м2-ын ханш 1 сая 650 мянган төгрөг байгаа нь хаана ч байхгүй хямд үнэлгээ гэдгийг Маркетингийн хэлтсийн зах зээл судалгааны мэргэжилтнүүд онцолсон. Учир нь хамгийн сайхан байршилтай газрыг Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд авсан, шугам сүлжээ, дэд бүтцийг үйлдвэрийн газар өөрөө татсан учраас байрны үнэ ийм хямд байх нөхцөл бүрджээ. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн ажилчид орон сууцны дэмжлэгийн 12 сая төгрөгөө байрны урьдчилгаандаа оруулаад банкны ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Сүүлд, Нийгмийн харилцааны хэлтсийнхэн орон сууцны дэмжлэгийн журмыг шинэчилснээр Эрдэнэт үйлдвэрт ажилладаг гэр бүлийн хос хоёулаа 12 сая төгрөгийн дэмжлэг авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл тэд үйлдвэрээсээ 24 сая төгрөг нэг дор авч, хүссэн байраа сонгож амьдрах сайхан боломжийн эзэд. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр Улаанбаатар хотод болон бусад орон сууцны хороололд байр авах хүмүүст квот тогтоон дэмжлэг олгож байгаа бол “Уурхайчин” хорооллоос байр сонгоход квот хамаарахгүйн дээр эхний ээлжид шийдэж өгч байна. Эрдэнэт үйлдвэр өөрийн хэрэгжүүлж буй төслөө дэмжих нь зүйн хэрэг. “Химон констракшн”-ын орон сууцны захиалга авах газар 4-р бичил хорооллын 14-р байрны хоёрдугаар орцонд байрлаж байгааг ч танилцуулав. Харилцах утасны дугаар нь 99087993, 99105815 гэсэн. 

     Тэндээс холгүй “Уурхайчин-3” хорооллын бүтээн байгуулалтын газар шорооны ажил эхэлсэн харагдана. Он дуусахаас өмнө 70 айлын амины орон сууц баригдах аж. Хоёр жилийн дараа гэхэд Эрдэнэтийн “зайсан” төрхөө олж, хүн бүрийн сонирхол татсан бүс болох нь дамжиггүй.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Тусгай шалгалт зохион байгууллаа