ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДМИЙН ОВООНЫ ЭЗЭД “ЭРДЭНЭТ ДЭЭД ӨРГӨМЖЛӨЛ” ХҮРТЭВ
ЭРДМИЙН ОВООНЫ ЭЗЭД “ЭРДЭНЭТ ДЭЭД ӨРГӨМЖЛӨЛ” ХҮРТЭВ

Өнөөдөр Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор “ дээд сургуулийн 45 жилийн ойн баярын хурал үйлдвэрийн дэргэдэх Соёл, урлагийн цогцолборт боллоо. Хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут , "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат, “Монгол 21” сангийн тэргүүн, доктор Д.Туяа, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/542 тоот тушаалаар “Монгол улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт шилдэг инженер техникийн ажилтнууд бэлтгэж улс, эх орон үйлдвэрийн газрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяаг нь үнэлж “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд “Эрдэнэт дээд өргөмжлөл” медаль, мөнгөн шагнал олгов. Энэхүү үйлдвэрийн газрын нэрэмжит дээд өргөмжлөлийг бүтцийн, нэгжүүдээс анх удаа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хүртлээ. Түүнчлэн “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баяр хүргэж, хэлсэн үгэндээ “Манай үйлдвэрийн дэргэд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль ажилладаг.  Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр  2019 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг “ Эрдэнэт цогцолбор” сургууль болгон өргөжүүлсэн. Энэ сургууль ахлах ангиас мэргэжлийн болон коллежийн, бакалаврын, ахиулсан түвшний сургалтыг цогц байдлаар явуулдаг. Ер нь Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахын тулд боловсон хүчнийг  урьдчилан бүрдүүлсэн зөв туршлага, зөв ажил байдаг. Энэ ажил өнөөдөр ч үр өгөөжөө өгч байна. Тухайн үед, Монгол төрийн бодлогоор үйлдвэр баригдахаас өмнө боловсон хүчнийг урьдчилан бэлтгэж ирсэн нь маш зөв шийдвэр байсан. Баярын энэ өдөр хоёр зүйлийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Эрдэнэт үйлдвэрт олон үнэт зүйл бий. Үүний дотор Эрдэнэт үйлдвэр оршин тогтнох, үйл ажиллагаа явуулах, үндэс болсон хүдрийн, эрдэс баялгийн нөөц гэж бий. Энэ хүдрийн нөөц олон тэрбум тонноор хэмжигдэнэ. Хүдэр дэх зэсийн агуулга олон сая тонноор хэмжигдэнэ. Үүнийг доллар, төгрөгөөр үнэлбэл маш том тоо гарна. Энэ нь үнэтэй том баялаг. Хоёр дахь баялаг нь хүний нөөц буюу боловсон хүчний баялаг юм. Боловсон хүчний нөөц баялгийг төгрөг, доллараар хэмжих боломжгүй. Өөрөөр хэлбэл үнэлж баршгүй баялаг. Ийм баялаг бүтээж буй нэг эх үүсвэр ундарга нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль юм” гэж онцлов. Тус сургуулийн 45 жилийн ойг тохиолдуулан “Алтан гадас одон”-оор Хангамж аж ахуй, үйлчилгээний хэсгийн мастер Б.Хишигдарь, Орхон аймгийн Хүндэт тэмдгээр Суурь шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор Ч.Лхагвасүрэн, ахлах багш Б.Мөнхцэцэг нар шагнагдлаа. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал “Иргэний төлөө” медалиар Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш Н.Сэлэнгэ энгэрээ мялаав. Мөн Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Механикийн тэнхимийн ахлах багш Б.Пүрэвдорж, Боловсрол Шинжлэх ухааны Яамны Жуух бичгээр Сургалтын албаны мэргэжилтэн Э.Болорчимэг, С.Эрдэнэчимэг, Механикийн тэнхимийн багш Г.Оюунсүрэн  нар шагнагдсан бол Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор профессор, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн С.Даваанямд ШУТИС-ийн дээд шагнал “Хүндэт өргөмжлөл” гардууллаа. Энэ үеэр бид зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм. 

  Мастер Б.ХИШИГДАРЬ: Юун түрүүнд нийт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид, үйлдвэрийнхээ инженер техникийн ажилчид, оюутан, сурагчдадаа баярын мэнд хүргэе. Сургуулийнхаа 45 жилийн ойгоор “Алтан гадас” одонгоор шагнагдсандаа баяртай байна. Миний бие 34 дэх жилдээ Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Энэ хугацаанд боловсролын байгууллагад дагнан ажилласан. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийнхаа Хангамж үйлчилгээ, аж ахуйн хэсэгт мастераар ажиллахын зэрэгцээ оюутан, сурагчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг хангах, сурган хүмүүжүүлэх ажил эрхэлдэг. Иймээс үйлдвэрийнхээ нийт ажиллагсдад, үе үеийн төгсөгч оюутнууддаа сургуулийнхаа түүхт ойн баярын мэндийг хүргэе.оюутнууддаа сургуулийнхаа түүхт ойн баярын мэндийг хүргэе.

 Доктор С.ДАВААНЯМ: ШУТИС-ийн нэрэмжит энэ шагналыг анх удаа Эрдэнэт хотын иргэдээс хүртсэндээ баяртай байна.  “Эрдэнэтийн-Овоо”-ны ордыг Монголчууд нээсэн. Нэрийг нь хүртэл “Эрдэнэтийн-Овоо” гээд өгсөн нь ч учиртай. Энэ овооны хүдрийг баялаг болгоход юм мэддэг, чаддаг хүний хөдөлмөр чухал байдаг. Өөрөөр хэлбэл мэдлэг, чадвар, хандлагын нэгдлийг чадамж гэж нэрлэдэг. Тэгэхээр ийм чадамжтай хүмүүс Эрдэнэтийг хөгжүүлэх үүрэгтэй. Түүх сөхвөл энэ сургууль анх Сургалтын төв нэртэй байгуулагдсан. Дээр нь Боловсон хүчний уурхай гээд Оросоор биччихсэн байлаа. Үнэхээр уурхай юм. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй хүмүүсийн 80 орчим хувь нь манай сургуулийн төгсөгчид байгаа. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон инженер техникийн ажиллагчдын 80-90 хувьд нь манай төгсөгчид ажиллаж ирсэн. Орхон аймгийн Засаг дарга энэ сургуулийн төгсөгч байсан. Одоо УИХ-ын гишүүн боллоо. Баян-Өндөр сумын засаг дарга манай сургуулийг төгссөн. Энэ бүхэн бодит жишээ. Тэгэхээр энэ сургуульд маш их ирээдүй бий. “Эрдэнэт цогцолбор” сургууль сайн аавтай. Тэр нь Эрдэнэт үйлдвэр. Сайн ээжтэй. Тэр нь ШУТИС юм. Сайн хүний нэрэмжит. Энэ нь Шагдарын Отгонбилэг агсан. Тэгэхээр энэ сургууль Эрдэнэт хот, үйлдвэрийн хөгжлийг тодорхойлно. Эрдэнэтийн хүүхдүүдийг хүмүүжүүлдэг, хөгжүүлдэг газар нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль байх болно. Эрдэнэтийн овооны баялаг хэзээ нэгэн цагт дуусна. Дуусдаггүй нөөцийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль бүтээж байна. Сургуулийнхаа үе үеийн удирдлагууд, багш ажилчид, төгсөгчдөдөө чин сэтгэлийн халуун баярын мэнд хүргэе.

 

 

 Ийнхүү зочид, төлөөлөгчид “Бидний бахархал” сэдэвт хүндэтгэлийн тоглолт үзэж, дурсгалын зураг татуулснаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн баярын хурлын үйл ажиллагаа өндөрлөлөө. 

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Тусгай шалгалт зохион байгууллаа