ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДАД ШАГНАЛЫН “ХУР” БУУЛАА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДАД ШАГНАЛЫН “ХУР” БУУЛАА

  Эрдэнэт үйлдвэр хэмээх өнөр айлын өнгө үзэмжийг тодорхойлдог Аж ахуй, үйлчилгээний цехийн 45 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Соёл, урлагийн цогцолборын их танхимд болсон баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дэд дарга Н.Лосол, үйлчилгээ, чанарын ахлах мэргэжилтэн Т.Энхтөр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах үйлдвэрийн Захиргаа аж ахуйн хэлтсийн анхны дарга С.Лхаажав нарын хүндэт зочид, тус цехийн үе үеийн дарга, мастер, ажилтнууд оролцлоо.

Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ “Үйлдвэрийн аль ч хэсэгт очихдоо аж ахуй, үйлчилгээний ажилтнуудынхаа хөдөлмөр зүтгэлийг мэдрэн бахархаж, үнэ цэнийг илүү ихээр ойлгон сэтгэл хангалуун байдаг”-аа илэрхийлж сайн сайхныг хүслээ. Энэ өдөр ая тохитой ажиллах таатай орчин нөхцөл, соёлыг бүрдүүлж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтан Солонго, Отгонсүрэн, Баянжаргал, Тэгшбаяр, Цэрэндолгор, Должин, Долгор, Лхам, Даваасамбуу, Хатаах угаах машины операторч Ганболд, оёдолчин Заяахүү, сантехникч Бат-Амгалан, Ганзориг,  ажилтан Мягмарсүрэн, Оюунчимэг, Тэгштуяа, Энхчимэг, Буянхишиг, Энхболор, Цэгмид-Од нарыг “Нийтийн аж ахуйн Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнасан бол ахмад ажилтан Цэдэн “Эрчим хүчний Тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртлээ. Мөн, Ерөнхий захирал ойн баярыг тохиолдуулан тус цехийн анхны дарга С.Лхаажавын үйлдвэрийн газрын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дээд шагнал “Эрдэнэт дээд өргөмжлөл” медаль, хоёр сая төгрөгөөр шагнаснаа гардуулав. Бас нэгэн онцлох шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Орон нутаг хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Үүрийнтуяа гардуулсан юм. Тэрээр ҮАА-н цехийн ажилтан Доржжанцанд иж бүрэн тавилгатай монгол гэр бэлэглэсэн нь хамт олны сэтгэлийг огшоолоо.    

     Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон ойн баяраа 45 бүтээлч ажлаар угтсан бөгөөд тэд нэг өдрийнхөө цалингаар хуримтлал үүсгэн гурван ажилтандаа орон сууц худалдан авахад, эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн байна. 

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН