ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“ШИНЭ АЖИЛТНЫ ДАСАН ЗОХИЦОХ ХӨТӨЛБӨР”-ИЙН АНХНЫ СУРГАЛТ БОЛЛОО
“ШИНЭ АЖИЛТНЫ ДАСАН ЗОХИЦОХ ХӨТӨЛБӨР”-ИЙН АНХНЫ СУРГАЛТ БОЛЛОО

 “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж буй хүний хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг болох “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөрийн анхны сургалт өнөөдөр боллоо. Зууны шилдэг үйлдвэрт ажилд орж, ажил амьдралын түүхээ шинээр бичиж буй ажилтнуудад ажилдаа эзэн байх, бүтээлчээр хандах зэрэг олон мэдлэг, мэдээллийг олгох зорилготой тус хөтөлбөрийн анхны сургалтыг “Харилцаа хандлага” сэдвээр зохион байгуулав. Сургалтад 2020 оны 1 сарын 1-нээс 8 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд шинээр ажилд орсон 200 гаруй ажилтнаас шалгарсан 100 шинэ ажилтан оролцож байна. 

  “Харилцаа хандлага” сургалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх Эрдэнэт үйлдвэрийн Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлсийн талаар танилцуулж, өөрийн анх ажилд орсон үеэс эдүгээ захирал хүртэл дэвшин ажиллаж буйтүүхэн замналаа ярьж, уурхайчны ажил үйлсийнталаар дурсамж сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн цэл залуу 31 насандаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Эрдэнэт үйлдвэрийн ууган Хөдөлмөрийн баатар, өрмийн машинч Д.Жаргалсайхан “Бахархал” сэдвээр шинэ ажилтнуудад урам зориг нэмсэн бол Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн ажилтны баримтлах зарчим, хариуцлага, эрх үүргийн талаар мэдээлэл өгөв. Сургалтад оролцож буй 100 шинэ ажилтан хувь хүний ур чадвараа зураг зурж оношлуулахын зэрэгцээ “Стресс менежмент” болон харилцаа хандлагын орчин үеийн чиг баримжаа, мэдлэгт суралцлаа. “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-ийн хүрээнд сар тутам сургалт, идэвхжүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах ажээ.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН