Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
БАРИЛГА ЗАСВАРЫН ЦЕХИЙНХЭН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БИЕЛҮҮЛЖЭЭ

БАРИЛГА ЗАСВАРЫН ЦЕХИЙНХЭН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БИЕЛҮҮЛЖЭЭ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 Барилга угсралт, хөрөнгө оруулалтын засварын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй Барилга засварын цехийнхэн энэ онд Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилга, Строй инвест ХХК-иас шилжүүлж авсан хуучин барилгын засварын хоёр томоохон төсөл гүйцэтгэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар эдгээр ажлын зураг төсөв бэлэн болж, барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Барилгын материалын худалдан авалтын шат дараалалтай холбоотойгоор зарим ажлууд хүлээгдэж байгаа ч тус цехийнхэн дотоод нөөц бололцоогоо ашиглан ажилласнаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүллээ.

   Харин энэ онд хийхээр төлөвлөсөн урсгал засварын ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна. Одоо Соёл, урлагийн цогцолбор, Орос эмнэлэг зэрэг нийгмийн цехүүдийн засвар хийгдэж байгаа бол “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын өргөтгөлийг ирэх 11 сард дуусгахаар ажиллаж байна. Мөн үйлдвэрийн бусад цехүүдийн дотоод заслын ажлуудаа энэ онд багтаан дуусгах ажээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card