ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЗАЛУУ АЖИЛТНЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ” СУРГАЛТ БОЛЛОО
ЗАЛУУ АЖИЛТНЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ” СУРГАЛТ БОЛЛОО

  Эрдэнэт үйлдвэр, үйл ажиллагааны үндсэн таван зорилтын нэгээр хүний нөөцийн бодлогыг тодорхойлсон байдаг. Хүний нөөцийн тогтвортой байдал нь тухайн байгууллагын амжилт ололтын тулгуур болдог учраас тус үйлдвэрийн газраас хүний хөгжлийн цогц хөтөлбөр хэрэгжүүлэн, ажилтнуудаа өсөж хөгжих боломж бүрдүүлж байна. Тус үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж буй хүний хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөрийн нэг нь залуу ажилтнаа дэмжих хөтөлбөр юм. Залуу ажилтнуудын хүсэл тэмүүлэл, зорилго, эерэг хандлага, найрсаг харилцаанд тулгуурлан манлайлал, багийн ажиллагааг идэвхжүүлж, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилготой уг хөтөлбөрийн анхны сургалт “Залуучуудын хөгжил” сэдвийн дор боллоо. Сургалтад тус хөтөлбөрт хамрагдаж буй Эрдэнэт үйлдвэрийн манлайлагч 130 залуу ажилтан оролцож байна. “Залуучуудын хөгжил” сургалт, уулзалтын зохион байгуулагчаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Сургалт хариуцсан орлогч Н.Манчук ахлагчтай, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын мэргэжилтэн О.Дөлгөөнтамир, Р.Баярсайхан, ДЦС-ын хүний нөөцийн мэргэжилтэн Э.Цагаанхүү, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Оюунчимэг, Хөгжлийн хэлтсийн Инновацийн төвийн мэргэжилтэн Ё.Мөнхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэх баг ажиллаж байна. 

 “Залуучуудын хөгжил” сургалтын агуулга, хэлбэр нь орчин цагийн сургалтын шинэлэг мэдлэг, мэдээллийг өгснөөрөө өгөөжтэй боллоо гэж оролцогчид онцлов. Тус сургалтыг боловсрол, судалгаа сургалт, залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эдүкейтэд Энтерпрайз” төв хамтран зохион байгуулж, сэтгэл судлаач, доктор Г.Наранбаатар, Т.Бямбатогтох нар “Хандлага ба харилцаа”, “Тогтвортой гэр бүлийн харилцаа”, “Хувь хүний хөгжил” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Мөн залуу ажилтнуудад санхүүгээ хэрхэн удирдаж сурах талаар “Тархины блок” номын зохиогч лектор Г.Мөнгөн мэдлэг өгч, оролцогчид багаар ажиллах чадварт суралцлаа. Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр нэг жилийн туршид хэрэгжинэ. Эрдэнэт үйлдвэрийн цаашдын ирээдүйг авч явах залуу ажилтнууд өөрсдийн хариуцсан ажил мэргэжлээс гадна хувь хүний хувьд өндөр мэдлэг, соёл төлөвшилтэй байх чадварыг энэхүү хөтөлбөрийн үр дүнд эзэмшинэ гэж зохион байгуулагчид ярьж байна.   

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН