ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
НИЙГМИЙН ЧИГЛЭЛД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ БАЙНА
НИЙГМИЙН ЧИГЛЭЛД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ БАЙНА

   Монголын уул уурхайн салбарт нийгмийн хариуцлагын жишиг тогтоогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд нийгмийн чиглэлд түлхүү өрнөж байна. Эрдэнэт үйлдвэрийн анхдагч ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэж, залуу ажилчид нийт уурхайчдын 60 гаруй хувийг эзлэх болсон нь орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн шалтгаан юм. 

Өнөөдөр эрдэнэсийн хотод Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын орон сууцны “Уурхайчин-1, 2, 3” цогцолбор хороолол сүндэрлэж байна. Эко стандарт бүхий эдгээр гурван хороолол ашиглалтад орсноор 1372 айл орон байртай болох юм. Энэ жилийн хувьд ”Уурхайчин-1” хорооллын 272 айлын эхний орон сууц ашиглалтад орно. Харин үлдсэн орон сууц нь 2021, 2022 онд эздэдээ очих юм. Нийгмийн чиглэлийн дараагийн том бүтээн байгуулалт нь 2400 хүний суудалтай Соёл, спортын цогцолбор бөгөөд одоогоор дөрвөн давхрын цутгалт хийгджээ. Уг цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн Монгол Улсад ногоон хөгжлийг эрчимжүүлэх Засгийн газрын бодлоготой уялдуулан “Сэлэнгэ” амралтын бааздаа 210 хүн хүлээн авах хүчин чадалтай “Ногоон хөгжлийн төв” барьж байна. Сургалтын заал, танхим, амралтын байр бүхий энэ бүтээн байгуулалт ирэх онд ашиглалтад орно. Түүнээс гадна Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих Засгийн газрын 224 дүгээр тогтоолын дагуу Орхон аймгийн иргэд, уурхайчдыг хүнсний ногоо, мах, сүүгээр хангах төсөл хэрэгжиж байна. Үүний хүрээнд махны 600 тонны, ногооны 2000 тонны зоорь барьж байгуулах ажил эхлэл шатанд явна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн музей, 280 хүүхдийн багтаамжтай орос цэцэрлэгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтыг төлөвлөн ажиллаж байна.  

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН