ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОРХОН, БУЛГАН АЙМАГТАЙ ХАМТРАН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОРХОН, БУЛГАН АЙМАГТАЙ ХАМТРАН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Орхон, Булган аймагтай жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг. Үйлдвэр байгуулагдсан цагаасаа Орхон аймагтай хамтарч, орон нутгийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулсаар ирсэн. Хамтын ажиллагааны хүрээнд  байгаль орчин, экологи, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, дэд бүтэц, нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр ажиллаж байна. 2019 онд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд туссан 13 заалт бүхий ажлыг хэрэгжүүлэхэд уурхайчид хоёр тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. 

Энэхүү мөнгөний ихэнхийг иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад зориулжээ. Түүнчлэн  Эрдэнэт хотын орон сууцны 1А хорооллын дэд бүтэц инженерийн шугам сүлжээг барьж байгуулах хөрөнгө оруулалтад  12,5 тэрбум төгрөг олгосон байна. Эрдэнэт үйлдвэр Булган аймагтай 2016 оноос хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, түүхт ойн жилд нь нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Түүнээс хойш жил бүр 500 сая төгрөг, энэ онд 700 сая төгрөгийг тус аймгийн бүтээн байгуулалтад зориулжээ. Эрдэнэт үйлдвэрийн дээрх хөрөнгө оруулалтаар Тэшиг суманд 120 ортой хүүхдийн цэцэрлэг барьж, аймгийн нэгдсэн  эмнэлгийн рентген аппаратыг шинэчлэх аж. Цар тахлын дэгдэлт, зэсийн үнийн тогтворгүй байдал нүүрлэсэн хэдий ч Эрдэнэт үйлдвэр уламжлалт хамтын ажиллагаагаа ийнхүү бататган ахиулсаар  байна. 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН