ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЧИН СЭТГЭЛ
ЧИН СЭТГЭЛ

     Засвар угсралтын цехийн Агааржуулалтын дэд хэсгээр ороход бэлдцийн үйлдвэрлэл явагдаж байгаа хэр нь цаанаа л цэмцгэр. Ажлын байрны өнгө будаг нь тодхон, хана, хаалга, шал гээд огтхон ч өөгүй. Дулаан, агааржуулалтын труба хоолойнууд нь хүртэл чамин.

Арчаатай айлын гэр мэт. Хэсгийн ахлах мастерын хэлснээр орчны тав тухыг бүрдүүлэгч нь сантехникийн засварчин Дэмчигийн Дэлгэрсайхан гэнэ. Унасан, мултарсан, халцарсан, цоорсон, эвдэрсэн бүхнийг сэлбэн засах чимхлүүр ажлыг тэр өөрийн санаачилгаар, хэнээр ч хэлүүлэлгүй гүйцэтгэнэ. Түүний хариуцдаг дулааны узелийн өрөө үйлдвэрийн газрын хэмжээнд үлгэр жишээ. Бусад газрынх зэвэрсэн шугам хоолой, ноолорсон эрчлээс бүхий чийг үнэртсэн, бүгчим умгар өрөө байдаг бол эднийх гутлаа гишгүүрт нь хэдэнтээ арчиж ормоор, гэгээ татсан, цэлгэр өрөө угтана. Шугам хоолойнуудыг гялгар цагаан төмрөөр уйгагүй бүрсэн нь нэн гоёмсог. Хаалтуудыг тод өнгөөр будсан нь шигтгээ адил харагдана. Энэ бүхнийг үзүүлэхдээ тэр илүү үг дуугарсангүй. Гагцхүү өөриймсөг сэтгэлийн үрээр цогцолсон ажлынх нь үр дүн түүний өмнөөс “ярьж” байв.   

     Найман хүүхэдтэй өнөр айлын дунд хүү Д.Дэлгэрсайхан 30-аад жилийн тэртээ Завхан аймгийн Завханмандал суманд арван жилийн сургууль төгсөөд хугацаат цэргийн албанд морджээ. Цэргийн эрдэмд шамдахын зэрэгцээ аливааг чин сэтгэлээсээ эмх цэгцтэй, нягт нямбай хийх чадварт суралцсан. Томоотой шар залуу цэргийн албанд татагдсан бол ирэхдээ эр бие жигдэрсэн, эв дүйтэй, басхүү үг дуутай нэгэн болж халагджээ. Нутагтаа ирсэн даруйдаа мал дээр гарсан ч суурин амьдралд сэтгэл татагдах болж, тэр үеийн залуусын урсгалд нэгдэн Эрдэнэтийг зорьсон. Ажлын гараагаа Эрдэнэт үйлдвэрийн Харуулын албанаас эхэлж, Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны аюулгүй байдлыг 10 жил сахин хамгаалсан юм. Өөр цех, хэсэг дээр харуулд гарах хүсэлт гаргадаг боловч төв цэгээс түүнийг холдуулаагүй нь учиртай. Эдүгээ тавь эргэм насны энэ эрийн био хэмнэл 30 гаруй насны залуу мэт. Өндөрт авирч гараад, үсэрч буух нь хөнгөн. Цехийнхээ үйлдвэрлэлийн баазын инженерийн шугам сүлжээний хоолой, хаалт арматуруудын засвар, үйлчилгээг тогтмол чанартай хийж, ашиглалтын хугацааг уртасгаж ирсэн. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн агааржуулалтын системийн гэмтэл, зөрчил арилгах дарааллын дагуу шаардлагатай төмөр бэлдэц хийж, угсралтын ажлыг шуурхай гүйцэтгэдэг нь олон хүний талархал хүлээдэг. Д.Дэлгэрсайханд үүрэг өгсөн бол араас шалгах шаардлагагүй. Хүний “нүүр улайлгахааргүй”,  итгэлтэй засварчин. Хэдийгээр тэр “сантехникийн засварчин” гэх орон тоон дээр ажилладаг ч Агааржуулалтын дэд хэсэгт байрлах 20 гаруй тоног төхөөрөмж бүр дээр гаршсан. Гагнуурчин, бэлдцийн эсгүүрчин, мужаан, зохион бүтээгч, манлайлагч, багш гээд түүнд чадахгүй, хүрэхгүй ажил үгүй. Зэргэлдээх цехийнхэн ажил нь бүтэлгүйтвэл Д.Дэлгэрсайханыг захиалах нь бий. Агааржуулалтын тоноглолын 21 хийц бэлдцийг шинээр санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгсөөр байна. Тэрээр бүтээмжийн үйл ажиллагаанд хүчээр, идэвхтэй оролцох ёстой гэсэн үүднээс ханддаггүй. Зүгээр л санаачилсан, чин сэтгэлээсээ хийсэн бүхэн нь бүтээмж байдаг. Гар ажиллагааг механикжуулах, МШӨ-нөөс урьдчилан сэргийлэх, ажлын бүтээмж сайжруулах олон төсөл хэрэгжүүлсэн. Тухайлбал, үйлдвэрлэлийн бааз дээр өргөх, зөөх механизмууд байхгүй, суурилуулах боломжгүй үед лист төмөр буулгах, тоног төхөөрөмжийг өргөх, зөөвөрлөх үйл явцыг хөнгөвчлөх хөдөлгөөнт тэргэнцэр хийжээ. Мөн Засвар механикийн заводын Цутгуурын цехэд эд анги шинээр цутгах хэв хатаахад 5-7 хоног зарцуулдгийг түргэвчлэх зорилгоор үлээх төхөөрөмж хийж байв. Эднийх хэрэглээний халуун усаа нарны халаалтын системээр шийдсэн. Үүний угсралт, тохируулга, засварын ажлыг тэр хариуцдаг. Зөөврийн ажил хуваарилах өрөөний шалны халаалтын төсөл хэрэгжүүлэхэд мань хүн л гардсан. Иймдээ ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад хоёр жил дараалан бичигдэн шагнагдсан биз. Журмын нөхөд нь Угсралт тохируулгынхныг тэргүүний хэсгийн хэмжээнд хүргэхэд Д.Дэлгэрсайхан хөтөлсөн гэх. Юм хийдэг хүний дэргэд хэн ч зүгээр сууж чаддаггүй. Шинэ залуу ажилчдыг сурган дадлагажуулах, мэргэжлийн зөвлөмжөөр хангах, ажлын байрны онцлог үйл ажиллагааг таньж ойлгуулах, хамт олны дунд төлөвшүүлэх, бие даан ажиллах чадварт суралцуулахаар багш шавийн гэрээтэй ажилладаг. Түүнийг дагалдсан залуус хамгийн түрүүнд аливаад хандах чин сэтгэл, нягт нямбай хийгээд аж ахуйч зан чанарт суралцдаг нь амьдралд нь ч хэрэг болох насан туршийн боловсрол юм. Д.Дэлгэрсайхан урлаг, спортын авьяастай. Волейбол, сагсан бөмбөг уран тоглоно. Ажлаа дуусаад усанд орохдоо хүнгэнэтэл сайхан дуулна. Нөхөд нь түүнийг “Манай ванны өрөөний дуучин” гэж хошигнон нэрлэнэ. Ийм л ажлын халуун дулаан уур амьсгал дунд нэр хүндтэй, сэтгэл дүүрэн, санаснаа бүтээж яваа хүн бол Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Дэмчигийн Дэлгэрсайхан юм. Тэрээр Зууны манлай үйлдвэрийнхээ жимээр 25 жил алхахдаа үүрэгт ажлаасаа халин сэтгэж, хийхээр төлөвлөсөн, санаачилж зорьсон бүхэн нь чин сэтгэл байлаа.  

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Тусгай шалгалт зохион байгууллаа