ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Баттулга: "Эрдэнэт үйлдвэр" соёлын өвийг тээгч байгууллага юм
Б.Баттулга: "Эрдэнэт үйлдвэр" соёлын өвийг тээгч байгууллага юм

Эрдэнэт үйлдвэрийн нүүр царайг илтгэдэг бас нэгэн чухал цех нь Соёл, урлагийн цогцолбор юм. Эрдэнэсийн хотыг зорьж ирсэн гийчид энэ ордноор орохгүй өнгөрөх нь үгүй. Үүднээсээ тайз хүртлээ соёл хийгээд урлаг шингэсэн цогцолборт Эрдэнэт үйлдвэрийн гэх онцлог бүтээлээс эхлээд дэлхийн сонгодгуудыг тайзнаа амилуулсан авьяастай, сэтгэлтэй уран бүтээлчид ажилладаг. 

Уул уурхайн хүнд үйлдвэрийн уурхайчдад урлаг, соёлоор үйлчилж, сэтгэлийг нь хөглөх, амраах, тэднийг хөгжүүлэх, соёлын үнэт өв, уламжлалыг хадгалах, олон нийтэд таниулах нийгмийн хариуцлагын том бодлогын хүрээнд уг “ордон” байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр ээлж 42 жилийн тэртээ ашиглалтад ороход баярын концерт бэлтгэн толилуулснаар үйл ажиллагаа нь эхэлсэн түүхтэй. Тэгвэл өнгөрсөн жил тэд 1000 гаруй ажил зохиосныг 300 мянган хүн үзжээ. Харин энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас онцгой дэглэмд үйл ажиллагаа нь хумигдсан байдалтай гаднаасаа харагдана. Гэсэн ч уран бүтээлчид гэдэг урнаар бүтээгчид учраас үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн хөгжих, урлаг, соёлоор илүү олон хүнд хүрч үйлчлэх боломжийг цахим орчинд бүрдүүлж, үйл ажиллагаагаа тэр зүгт чиглүүлэн ажиллаж байна. Энэ талаар болон Эрдэнэт үйлдвэрийн урлаг, соёлын салбарт оруулж буй хувь нэмрийн талаар Соёл, урлагийн цогцолборын дарга Б.Баттулгатай ярилцлаа. 

-Танай дугуйлангуудын үйл ажиллагаа эхэлчхээд хөл хөдөлгөөн ихтэй байнаа..?      

-Хүүхдүүд маань дугуйлангаа их санасан, хүсэн хүлээсэн байна. Урлагийн 17 төрлийн дугуйлан ажиллаж байгаа. Дуу, драм, төгөлдөр хуур, загвар, гоо зүй, морин хуур, ардын хөгжим, бүжиг гэхэд дотроо ардын, сонгодог, цэнгээнт гээд задарна. Дугуйлангийн үйл ажиллагааг онцгой дэглэмийн нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн нягтрал ихтэй загварын болон бүжгийн дугуйланг 10 хүүхдээр зааглан ээлжээр зохион байгуулж байна. 

-Цар тахлын ид дэгдэлтийн үед танай цогцолборын үйл ажиллагаа зогссон. Гэсэн ч цахимаар олон нийтийг хамарсан олон уралдаан тэмцээн явуулж харагдсан. Ер нь энэ хүндрэлтэй үед хэрхэн ажиллав? 

-2020 онд манай цогцолборын үйл ажиллагаа хумигдсан хэдий ч бид зүгээр суусангүй. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан ажлын өвөрмөц хэв маягт шилжсэн нь нэг талаар уран бүтээлчдийг сэдэлжүүлэх, хөрвөж ажиллах, цахим орчин гэж шинэ орон зай байгааг анзаарч соргогоор сэтгэж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд олон ч ажил амжууллаа. Тухайлбал, тог тасалж хийж болдоггүй байсан цахилгаан монтаж, шитний засвар үйлчилгээ хийлээ. Энэ бол мөнгөн дүнгээр үнэлшгүй ач холбогдолтой ажил. Тайзны галерейн дээд талын ашиглагддаггүй тусгал муутай гэрлүүдийг доош нь буулгаж тайзны араас гэрэлтүүлэхээр тохирууллаа. Онлайнаар 20 орчим ажил зохион байгуулсан. Ялалтын баярыг угтаж онлайн концерт тоглолоо. Дараа нь бид Дэлхийн гэр бүлийн өдөр, Хүүхдийн баярт зориулж “Ээжээ дуулъя”, Эрдэнэт үйлдвэр-Миний нүдээр” гар зургийн уралдаан, “Хөгжилдөн хөгжимдье” гэх мэт сонирхолтой, долоон төрлийн цахим уралдаан зохион байгуулж дүгнэсэн. Баяр наадмыг угтаж “Дээлээр гоёсон долдугаар сар” гэрэл зургийн уралдааныг Үндэсний үйлдвэрлэгч Urban бренд, БСШУСЯ-тай хамтран явуулсан. Олон байгууллага дэмжсэн сайхан үйл ажиллагаа болсон. Мөн “Наадмын наргиа” комеди тэмцээн явуулсан. “Үүлэн бор” бүжгийн тэмцээн, “Эрдэнэтийн бөхчүүд дуулж байна”, наймдугаар сард “Нутгаа тольдохуй” гэхчилэн олон тэмцээн онлайнаар зохион байгуулж дүгнэсэн. Цар тахлын дэгдэлтийн үед хүмүүсийг гэрт нь тогтоон барих, урлаг соёлоор үйлчлэх үүргээ гүйцэтгэсэн гэж хэлж болно. Мөн Олон нийттэй харилцах албатай хамтран морин хуурын ТВ хичээл бэлтгэн хүргэсэн. 

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр ямар ажил өрнөж байна?  

-Монголдоо номер нэг, дижитал цахим музей байгуулж байна. Үйлдвэрийнхээ “төрсөн өдөр”-өөр буюу 12-р сарын 14-нд музейгээ нээх төлөвлөгөөтэй. Эрдэнэт үйлдвэрийн түүх, үйл ажиллагаа, үе үеийн уурхайчдын алдар гавьяаг харуулсан сайхан музей болно. Үйлдвэрлэлийн бүс рүү заавал орохгүйгээр Эрдэнэт үйлдвэрийн бүх цехийн үйл ажиллагааг нэг дороос үзэж, илүү дэлгэрэнгүй мэдэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Виртувал орчинг музейд мэдрэх болно. Өөрөөр хэлбэл Белазын яг дэргэд байгаа мэт, уулын тэсэлгээг биеэр мэдрэх бодит дүрслэл бүхий үзвэрүүдтэй. Мөн Эрдэнэт үйлдвэрийн түүхэн баримт бичиг, хүртсэн гавьяа шагналууд ч бий. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын тусгай танхим байгуулж байгаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд өмнө нь юу хэрэгжүүлж байсан юм, одоо хэрхэн ажиллаж байгааг энд харуулна. 

-Монголын урлагт Эрдэнэт үйлдвэрийн оруулж буй үр нөлөө, хувь нэмрийн талаар Та юу хэлэхсэн бол...?  

-Эрдэнэт үйлдвэр Монголын урлаг, соёлын салбарын хөгжлийг 42 жил дэмжсэн. Цаашид ч дэмжих болно. Хамгийн наад зах нь энд ажиллаж байгаа 80 гаруй уран бүтээлчийг цалинжуулж, уран бүтээлээ хийх бүх нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна. Улсын чанартай олон тэмцээн, уралдааныг Эрдэнэсийн хотдоо зохион байгуулан дэмжиж байна. 21 аймагт байхгүй тоног төхөөрөмж, зэмсгээр хангаснаар уран бүтээлчдийн чансаа өсөж байна. Хамгийн сүүлийн жишээ нь манай дуучин Д.Дагвадорж саяхан Л.Л.Линховоин нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дахин Гран при шагнал хүртэж, хошой аварга болсон нь манай уран бүтээлчдийн чансааг илтгэж байгаа юм. 

-Та 2021 оныг хэрхэн төсөөлж байна? 

-Бид үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг дөрвөн жилээр гаргаж байгаа. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Орхон аймгийн баяр наадамд тусгай хөтөлбөртэй оролцоно. Түүнээс гадна том зорилго тавьж байна. Эрдэнэт үйлдвэр бол соёлын өвийг тээгч байгууллага юм. Энд ажиллаж байгаа 6600 гаруй уурхайчид дунд хөөмийчид, уртын болон ардын дуучид, бий биелгээчид, ерөөлч магтаалчид, ардын хөгжимчид, за тэгээд уяачид, сурчид, бөхчүүд олон бий. Тэгэхээр Соёл, урлагийн цогцолбор бол соёлын өвийг түгээн дэлгэрүүлэгч байгууллага. Харин Эрдэнэт үйлдвэр бол соёлын өвийг тээгч байгууллага юм. Үүнийг баталгаажуулахыг зорьж байна. Одоо Эрдэнэт үйлдвэрийн маань ажилчдын 60 гаруй хувийг залуус эзлэх болсон. Тэдний авьяасыг бид судалж, илрүүлэн хөгжүүлэх үүрэгтэй. Эхний ээлжинд нөхцөл байдалдаа нийцүүлэн өөрийн авьяасаа нуулгүй бүртгүүлэх аппликейшн туршиж байна. Үйлдвэрийн газрын нийт ажилчид үүнд идэвхтэй оролцоорой. 

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа

 Эх сурвалж:”Erdenettoday.mn”

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Тусгай шалгалт зохион байгууллаа