ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ХҮН АМЫН ТӨВЛӨРЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ХҮН АМЫН ТӨВЛӨРЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 12 нас хүртэлх хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аавууд, цахимаар ажиллах ажилтнууд, нийгмийн цехүүдийн ажилчид гээд нийтдээ 1230 хүнд цалинтай чөлөө олгоод байна.

Үйлдвэрлэл тасралтгүй үйл ажиллагаатай учир ажилчдын автобусны тоог нэмж, нийт 34 автобусаар үйлчилж байна. Нэг автобусанд тодорхой тоо заасан учир төдий хэмжээний ажилчид автобусандаа суух боломжтой юм.

  Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн ажилчдаас тусгаарлалтад 28 хүн байна. Эдгээр нь голомтын бүсэд ажиллаж байгаад ирсэн хүмүүс юм. Түүнчлэн 12 хүнийг дам хавьталд орсон байж болзошгүй гэдэг үүднээс гэр, гэрт нь тусгаарлаад байна.

 Төмөр замтай уялдаа холбоотой ажилладаг Тээвэр ложистикийн төвийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдаж, хариу сөрөг гарсан байна. Эрдэнэт үйлдвэр бүх ажилчдаа шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

  Үйлдвэрлэлийн дүүрэгт халдваргүйтгэл хамгаалалтын аюулгүй бүс байгуулах тухай Ерөнхий захирлын тушаал гарч байна. Тушаалын дагуу үйлдвэрлэлийн бүсийг 4 бүсэд хуваажээ. Бүс тус бүрт автобус унааны шинэчилсэн маршрут гаргаад байна. Тушаалын хэрэгжилт маргааш өглөөнөөс эхлэнэ гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх аймгийн Онцгой комиссын хурлын үеэр мэдээллээ.

  Ерөнхий захиргааны 2-р байранд ажилладаг 227 хүнд хүүхдээ гэрээр харах, мөн зайнаас цахимаар ажиллуулахаар цалинтай чөлөө олгож, зайлшгүй чухал ажилтай 47 ажилтан өнөөдөр ажиллажээ.

Эх сурвалж: “Erdenettoday.mn”

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН