ЛХАГВА
2025.10.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР БҮХ АЖИЛТНУУДАА ТАНДАЛТЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР БҮХ АЖИЛТНУУДАА ТАНДАЛТЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр, бүх ажилтнуудаа тандалтын шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр 15. 00 цагаас зохион байгуулж эхэллээ. 

Эхний ээлжинд үйлдвэрийн бүс дэх үйлдвэрлэл технологийн цехийн ажилчдыг хамруулах юм. Тухайлбал, өнөөдөр шөнийн ээлжний ажилчдыг 00 цаг буюу ажилдаа гарахаас өмнө шинжилгээний сорьцыг авахаар төлөвлөж, эхэлсэн байна. Тандалтын шинжилгээг Эрдэнэт сувиллын цогцолборын 12 эмч, ажилтны бүрэлдэхүүнтэй Шуурхай хариу авах арга хэмжээний багийнхан түргэвчилсэн оношлуураар хийж байгаа бөгөөд авсан сорьцоо цуглуулан хоёр цаг тутамд Медипас эмнэлэгт хүргэх юм. Эрдэнэт сувиллын цогцолбор дээр шинжилгээний багийнхнаас гадна үйлдвэрийн Гэрээд цагдаагийн хэлтэс, Дотоодын цэрэг, Онцгой байдлын газрын ажилтнууд ажиллаж, шинжилгээнд хамрагдахаар очсон ажилчдад хоорондын зай барих, эмх цэгцтэй байлгах зэрэг арга хэмжээг зохицуулж байна. Ажилчдыг хамруулахдаа хүн нэг бүрт цехийн холбогдох мэргэжилтнүүдээр дамжуулан цагийн хуваарийг хүргүүлж, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулж байна. Өнөөдөр оройны явцаас өдөрт хичнээн хүн хамрагдах боломжтой эсэхийг тодорхойлно гэж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах штабын гишүүн, Эрдэнэт сувиллын Ерөнхий эмч Ж. Ганчимэг мэдээллээ.

М.Балжинням

Эх сурвалж: “Erdenettoday.mn”

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ