ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ажилчдын автобусны хүрэлцээг нэмэгдүүлж, тусгай зөвшөөрлийн дагуу хувийн унаагаар зорчих нөхцөлийг бүрдүүллээ
Ажилчдын автобусны хүрэлцээг нэмэгдүүлж, тусгай зөвшөөрлийн дагуу хувийн унаагаар зорчих нөхцөлийг бүрдүүллээ

    Цар тахлын дэгдэлтийн улмаас Орхон аймгийн хэмжээнд автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хориглосон ч стратегийн ач холбогдолтой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, уурхайчид ажилдаа автобусаар зорчиж байна.

Тэдний ажилдаа ирж, буцах үеийн аюулгүй байдлыг хангахын тулд Шуурхай штабаас ажилчдын автобусны тоо, хүрэлцээг нэмэгдүүллээ. Мөн Орхон аймгийн Онцгой комиссоос Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад хувийн унаагаар үйлдвэрийн бүс хүрэх зөвшөөрлийг тусгай квотын хүрээнд олгосон байна. 

     Өнөөдөр өглөө ажилчдын автобусаар 2780 хүн үйлдвэрийн бүсэд ажилдаа ирж, 32 автобус үйлчилжээ. Харин 500 орчим ажилтан үйлдвэрийн бүс рүү нэвтрэх нэг, хоёрдугаар пост хүртэл хувийн унаагаараа ажилдаа ирж, ариутгал халдваргүйжүүлэлтэд хамрагдсан байна. 

     Өнөөдрөөс хойш буюу 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хөл хорио үргэлжлэх хугацаанд автобусны маршрут таардаггүй, зогсоол хол, ажлын шаардлагаар шөнө орой, хэзээ ч дуудагдаж мэдэх 560 ажилтан хувийн унаагаар ажилдаа ирж, буцах бөгөөд замаараа өөр газар зогсохыг хориглох юм байна. Тэд Эрдэнэт үйлдвэрийн лого бүхий “Маскаа зүүцгээе” уриалга, таних тэмдгийг машиндаа зүүж ялгарах юм. 

     Цаашид автобусанд бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс эхний цувааг 06:20 цагт явуулах, хүний нягтрал хамгийн их байдаг 07:00 цагийн автобусанд хуваарь зохицуулалт хийх, түүнчлэн эрт ирэх шаардлагагүй ажилчдыг 07:40 цагийн автобусаар ирүүлэх зэрэг нөхцөлийг судалж, зохицуулалт хийхийг Шуурхай штабын зүгээс цехийн дарга нарт үүрэг болгожээ.      

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН