ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэргэжилтэн Б.Гал-Эрдэнэ “Маптек” компанийн шагнал хүртлээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэргэжилтэн Б.Гал-Эрдэнэ “Маптек” компанийн шагнал хүртлээ

  Дэлхийн тэргүүлэгч уул уурхайн программ зохион бүтээдэг Маптек компанийн  Боб Жонсоны нэрэмжит  “2020 оны шилдэг уурхайн төлөвлөлтийн тэмцээний  шагнал”-ыг Австрали Улсын Аделайдын Их Сургуулийн Уул уурхайн ашиглалтын магистрант Б.Гал-Эрдэнэ болон түүний баг хүртлээ.

2020 оны 11-р сард тус компанийн Аделайд дахь салбар дээр Маптекийн Техникийн борлуулалтын ахлах мэргэжилтэн Стив Салливан багийн дөрвөн гишүүнд Маптек компанийг үүсгэн байгуулагч Боб Жонсоны хамт шагналыг гардуулжээ. Тэрээр энэ үеэр “Миний бие энэхүү шагналын эзэн болж байсан тул 2020 оны шагналын эздийн сэтгэл санааг маш сайн ойлгож байна. Энэ амжилт нь тэдний ирээдүйн карьерт чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн лидерүүдэд танигдах боломжийг олгож байгаа юм.

     Суралцаж буй хугацаанд оюутнуудыг бодит амьдралын туршлагаар хангах нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Оюутнууд зөвхөн програм хангамж ашиглахийг суралцах нь хангалтгүй, харин уурхайн дизайны хувьд юу, хаана, яагаад, яаж гэдгийг тэдэнд ойлгуулах нь чухал юм. Би өөрөө геологич мэргэжлээрээ ажиллаж байхдаа уурхайн дизайнеруудад боломжит ордын байрлалыг өгөх нь хичнээн чухал болохыг олж мэдсэн. Тус тэмцээн нь тэдний суралцаж буй хугацаанд олж авсан бүхий л мэдлэгийг нь нэгтгэж,  ур чадвараа ирээдүйн карьер болон ажил мэргэжилдээ ашиглах боломжыг олгодог. Ялагч баг нь тухайн төслийн ил болон далд уурхайн үе шатны хооронд хамгийн сайн уялдаа холбоо, шилжилт зэргийг сайн хангаж өгсөн байна. Тэдний судалгаа нь геотехникийн хувьд аюулгүй ажиллагааг хангасан прагматик уул уурхайн тоног төхөөрөмжийн сонголтыг хийсэнд үнэ цэнэ нь оршиж байгаа юм” хэмээн онцлон хэлсэн байна. 

     Энэ жилийн төсөл нь Австрали улсын Queensland мужид байрлах Nordberg компанийн алт болон зэсийн ордны техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулахдаа зэс, алтны нөөцийг ашиглах уурхайн төлөвлөгөөний хугацааг бий болгох,  нөөцийг үнэлэх, нөөцийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд гаргасан санал, дүгнэлтүүдээс шалгаруулалт хийсэн байна. 

Маптекын компаниас зохион байгуулагддаг оны шилдэг уурхайн төлөвлөлтийн тэмцээний шагналыг авах нь ялсан багийн хувьд маш чухал тооцогддог. Багийн ахлагч Б.Гал-Эрдэнэ “Уул уурхайн салбар нь геологи дээр суурилдаг, гэвч бид геологичдийн хэлсэн бүхэнд итгэх шаардлагагүй, бид давхар шалгах хэрэгтэй. Бид энэхүү төсөлдөө нөөц тодорхойлох болон уурхайн төлөвлөлт хичээлүүдээс суралцсан бүхий л мэдлэгийг ашигласан юм. Ил уурхайн хэмжээ хязгаарыг тодорхойлох ба далд уурхайг ямар аргаар олборлох нь бидний хувьд их хугацаа зарцуулсан ажил болсон юм. Далд уурхайн тогтворжилтийг тооцоолон Block caving эсвэл Sublevel caving гэсэн хоёр аргаас сонгох хэрэгтэй байсан юм. Эцэст нь бүх анализийг хийсний дараа Block caving арга нь хамгийн оновчтой нь болж тодорхойлогдсон юм” гэжээ.

     Маптек компани тус шагналыг 2010 оноос эхлэн олгосон бөгөөд эхэлсэн бөгөөд салбарынхаа оюутнууд болон мэргэжлийн байгууллагуудын боловсон хүчнийг дэмжиж буй бодлогын нэгээхэн илрэл юм.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН