ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦЕХ, НЭГЖҮҮД ХЭВИЙН ГОРИМД АЖИЛЛАЖ БАЙНА
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦЕХ, НЭГЖҮҮД ХЭВИЙН ГОРИМД АЖИЛЛАЖ БАЙНА

     Монгол Улсын Засгийн газраас хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд хэвийн горимд ажиллаж байна. Харин Гамшгаас хамгаалах болон Шуурхай штаб, Эрдэнэт цогцолбор сувилал, Гал унтраах гэрээт цагдаагийн 58-р анги, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн тусгай горимд шилжин ажиллаж байгаа юм. 

 “Одоогоор үйлдвэрлэлийн дүүрэгт 5020 хүн ажиллаж байна. Хүн амын нягтаршлыг бууруулах чиглэлээр  Ерөнхий захирлын тушаал гарч гэрээсээ цахимаар ажиллах боломжтой хүмүүсээ ажлаас чөлөөлсөн. Эдгээр хүмүүс цех, хэлтсийн удирдлагаасаа тусгай үүрэг авч цахимаар ажлаа хийж байна. 0-12 насны хүүхэдтэй ээжүүд, аавуудад ажлаас нь цалинтай чөлөө олгох хугацааг 12 дугаар сарын 11 хүртэл сунгах шийдвэр гараад байна.

     Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед манай уурхайчид зогсох эрхгүйгээр ажиллаж, оны эхний 11 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100 хувиас дээш хувиар биелүүллээ” гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх онцлов. 

     Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэлд шаардлагатай төлөвлөгдсөн тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажил тасралтгүй хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид дотоод нөөц боломжоо ашиглан СБШ-250 төрлийн  шинэ өрмийн машиныг угсарч ажилд гаргахад бэлэн болгожээ. Мөн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт  31 жил ажилласан тээрмийг сольж, 72 цагийн туршилтын горимоор ажиллуулж байна. Түүнчлэн үйлдвэрийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлуудыг зогсолтгүйгээр явуулж байна. Тодруулбал, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, Эмульсний тэсрэх бодисын үйлдвэрийг барьж байгуулах ажил, Цэвэр ус дамжуулах гуравдугаар шугамыг барих ажил явагдаж байна. Ийнхүү дэлхий нийтийг цочроосон цар тахлын хүнд нөхцөлд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон өмнө гаргасан амжилтаа бататган ажиллаж байна. 

Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН