Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
ЦАХИМ ДЭЛГҮҮРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАХИМ ДЭЛГҮҮРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн байгууллагуудын урсгал зардлыг хэмнэлттэй, үр ашигтай, ил тод болгох зорилт тавин  “Цахим дэлгүүр” системийг ажиллуулдаг.

   Ерөнхий гэрээний журмын хэрэгжүүлэлтийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Хепатитын В, С вирусийн халдварын илрүүлэг шинжилгээний хурдавчилсан оношлуур ерөнхий гэрээгээр худалдан авах “ тендер шалгаруулалтыг амжилттай зохион байгуулан цахим системд байршуулсан.

     Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын болон өрхийн эмнэлгүүдийн төлөөллийг оролцуулсан “Цахим дэлгүүрийн системийг хэрхэн ашиглах, хэрхэн захиалга өгөх тухай” сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10.00 цагт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хурлын танхимд зохион байгууллаа.  Тус сургалтад 80 гаруй өрхийн эмнэлгийн төлөөлөл оролцов.

                                                Мэдээлэл технологийн алба

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card