Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР НАЙМАН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР НАЙМАН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

     Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цех технологийн шинэчлэлтэй холбоотой тоног төхөөрөмжийн суурь, байшин барилгын өргөтгөл,  ажиллагчдын аюулгүй ажиллах ая тухтай  цэвэр орчинг бүрдүүлэх засвар үйлчилгээтэй холбоотой ажлуудыг цар тахлын хорио цээрийн үед тасралтгүй хийж байна. Одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Оёдлын цех, Спорт цогцолборт хөрөнгө оруулалтын чиглэлээр найман  ажил  хийгдэж байгаа аж. Мөн Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Тээвэр ложистикийн төв, Засвар механикийн завод, Геологи хайгуулын экспедици, Засвар угсралтын болон Ус хангамжийн цехэд урсгал засварын ажил  хийгдэж байна. Соёл спортын “Эрдэнэт”  цогцолборын  барилгын төмөр бетон хийцийн цутгалтын ажил 95 хувьтай явж байна гэж мэдээллээ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card