Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙЖ БАЙНА

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙЖ БАЙНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

  Дулааны цахилгаан станцын хамт олон Баяжуулах үйлдвэр хүртэл техникийн усны шугам татах, Уурын ерөнхий шугамын дулаалга хийх, Түлш дамжуулах хэсгийн технологийн тоноглолуудыг автоматжуулах, Турбин генераторын хурц уурын шугамыг шинэчлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлууд хийж байна. Эдгээр ажлууд бүрэн хийгдсэнээр жилд 348 сая төгрөгийн зардал хэмнэх, улмаар дулаан, цахилгааны эрчим хүчний өөрийн өртгийг бууруулах юм. 

 Мөн эрдэм шинжилгээ туршилт судалгааны ажлын хүрээнд “ДЦС-ын эрчим хүчний хэрэглээнд аудит хийх”, “Дөрөвдүгээр зууханд горимын бүрэн туршилт, тохируулга хийж горимын карт боловсруулах”, “Зууханд дулаан-химийн туршилтын ажил явуулах” зэрэг ажил хийснээр станцын эрчим хүчний дотоод хэрэгцээг бууруулах, зуухны ашигт үйлийн коэффициентийг дээшлүүлэх, цаашлаад эрчим хүчний ухаалаг хэрэглээнд шат дараатай шилжих нөхцөл бүрдээд байгаа юм. 

      Тус станц оны эхний 11 сарын байдлаар 1ГКал дулааны эрчим хүчний өөрийн өртгийг 4957,8 төгрөгөөр, 1кВт.ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртгийг 1,18 төгрөгөөр бууруулан ажиллажээ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card