ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Х.Бадамсүрэн: Энэ шийдвэрийг эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг зарчмаар гаргалаа
Х.Бадамсүрэн: Энэ шийдвэрийг эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг зарчмаар гаргалаа

Засгийн газраас гаргасан эдийн засгийг дэмжих арга хэмжээш багагүй авч хэрэгжүүлж байгаа.

Хамгийн сүүлд л гэхэд иргэн, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн хөнгөлөлт олны анхаарлыг татаад байгаа. Энэхүү хөнгөлөлтийн төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” төлөхөөр Засгийн газарт яригдаж шийдвэр нь гарсан. Бүр тодруулбал, зарим аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртлэх хугацаанд тэглэж байгааг Ерөнхий сайд мэдэгдэв. Үүнд шаардлагатай 650 тэрбум төгрөгийг Эрдэнэс үйлдвэр хариуцах аж.

Тэгвэл 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэрхэн хариуцах талаар тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн дараахь мэдээллийг өгсөн юм.

“Эрдэнэт үйлдвэр 2019 онд төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон. Үүнээс хойш өртөг зардлаа хямдруулах ажлыг бүх түвшинд хийж байгаа. ТӨҮГ болоод орлогоо нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийсэн. Үйл ажиллагааг 2031 он хүртэл хөгжүүлэх бичиг баримтыг батлуулсан. Энэ чиглэлийн дагуу бид ажиллаж байна. Зардлаа татах ямар боломж байгааг судална. Нөгөө талаар 2021 оны төсөв төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар хэлэлцүүлнэ. Тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтаа царцаах асуудал гарна гэж бодож байна. Цар тахлын энэ үед Эрдэнэт үйлдвэр нэлээд бэлтгэлтэй байсан.

Олон улсын арбитрын шүүхээр хэлэлцсэн Казахстаны компаниас авах 20 сая ам.долларыг 2019 онд авч чадсан. Мөн 60 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Нийтдээ 150 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт, авлага авсан. Өнөөдрийн шийдвэрийг эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг зарчмаар шийдвэр гаргалаа. Төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр энэ хэцүү цаг үед үүргээ хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Сангийн яамнаас гаргаж өгөх хуваарь графикийн дагуу төлбөрийг хийнэ” гэлээ.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН