Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДЛАА

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДЛАА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

   Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоол, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолыг үндэслэн эрчим хүчний салбарт идэвх санаачлагатай, олон жил үр бүтээлтэй ажилласан Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудыг Эрчим хүчний сайдын тушаалаар шагнан урамшууллаа. 

     2020 оны ажил үйлс, амжилт бүтээлээрээ салбарын хамт олноо манлайлсан Засвар механикийн заводын Тэргүүлэх эрчим зүйч Б.Хишигсүрэн, цахилгаанчин А.Гантулга, Ө.Даваажав, сантехникч Н.Баярхүү, компрессорын машинч Г.Төгсбат нарыг “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнав. 

 Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехийг өргөтгөн шинэчлэх ажилтай холбогдуулан тус ажилд гар бие оролцож, амжилттай ажилласан эрчим хүчний салбарын шилдгүүддээ халуун баяр хүргэе. 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card