Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЭНЭ САРЫН 09-12-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ УУРХАЙЧДАА ФАЙЗЕР ВАКЦИНЫ III ТУНД ХАМРУУЛНА

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ЭНЭ САРЫН 09-12-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ УУРХАЙЧДАА ФАЙЗЕР ВАКЦИНЫ III ТУНД ХАМРУУЛНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа коронавирусын эсрэг вакцинжуулалтын III тунд хамруулах ажлыг энэ сарын 09-12-ны өдрүүдэд 12 цэг дээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар чиглэл хариуцсан цех, хэлтсийн удирдлагуудад шаардлагатай эм, эмийн хэрэгсэл болон бээлий, халад зэрэг ариутгал халдваргүйтгэлийн бусад бараа материалыг бэлтгэх үүрэг даалгавар өгсөн юм. Эхний ээлжийн 7000 тун вакциныг уурхайчдаас гадна жирэмсэн болон жирэмсний чөлөөтэй байгаа Эрдэнэт үйлдвэрийн  ажилтнууд хийлгэх боломжтойг холбогдох удирдлагууд хэлж байна. Вакцинжуулалтыг үйлдвэрийн бүсэд аль байршилд, ямар цех, хэлтсийг хамруулан хийх талаар тодорхой хуваарь гарган танилцуулахаар боллоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card