Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨВЛИЙН БЭЛТГЭЛ 81 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨВЛИЙН БЭЛТГЭЛ 81 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

   Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц өнгөрсөн амралтын өдрүүдэд их зогсолт хийж, төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажлуудаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн, хэвийн горимд амжилттай шилжсэн байна. Их зогсолтын үеэр нийт 102 төрлийн засвар үйлчилгээ гүйцэтгэсэн бөгөөд эдгээр нь өвлийн  бэлтгэл хангах хүрээнд хийгдсэн ажил юм. Тус станц энэ өвөлд 30 томоохон ажил төлөвлөн бэлтгэж байгаагаас одоогийн байдлаар биелэлт 81 хувьд хүрээд байна. Харин хугацаа нь хүлээгдэж буй таван ажлыг ирэх сарын эхээр дуусгаснаар энэ жилийн өвлийн бэлтгэлээ бүрэн хангана гэж ДЦС-ын дарга Д.Мөнх-Эрдэнэ ярилаа. ДЦС-ын их зогсолтын үеэр Диспетчерийн Үндэсний төвийн мэргэжилтнүүд ирж, станцын релей хамгаалалтын аюулгүй байдалд хяналт тавьж хамтран ажилласан байна. 

Эрдэнэт үйлдвэрийн ДЦС 2018 онд өргөтгөл хийж, хүчин чадлаа 53 мегаватт болгон нэмэгдүүлснээр  тус үйлдвэр хэрэглэгчээс үйлдвэрлэгчийн эгнээнд шилжиж байв. Улсын хэмжээнд 53 мегаваттын хүчин чадлаараа эхний гурав дугаарт орж буй тус станц төвийн бүсийн нэгдсэн системд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн тасралтгүй, найдвартай  нийлүүлж байна. Тус станцынхан 2021 оны эхний 9 сарын байдлаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн төлөвлөгөө 99 хувиар биелүүлжээ. Борлуулалт болон дулаан үйлдвэрлэл, түгээлтийн төлөвлөгөө 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.  

ДЦС-ынхан энэ онд 350 мянган тонн нүүрс Шарын голын уурхайгаас татаж авахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар, 28 мянган тонн буюу 25 хоногийн нөөцтэй байна. Он дуустал сар тутам 40 мянган тонн нүүрс татаж авснаар нийт 160 мянган тонн нүүрс нэмж нөөцлөх юм байна.     

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card