Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
САРЫН ЭХНИЙ 10 ХОНОГТ 877 МЯНГАН ТОНН ХҮДЭР БОЛОВСРУУЛАВ

САРЫН ЭХНИЙ 10 ХОНОГТ 877 МЯНГАН ТОНН ХҮДЭР БОЛОВСРУУЛАВ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

  Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 9 сарын эхний 10 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Ил уурхайд 775 мянган метр куб  уулын цул гаргаж, 396 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн байна. Мөн 964 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 109.3 хувиар биелүүлэв. Баяжуулагчид 877 мянган тонн хүдэр боловсруулснаар төлөвлөгөөний үзүүлэлт 100 хувиар биелсэн байна.  Зэсийн металл авалт 100 хувиар, молибдены металл авалт 120.6 хувиар тус тус биелсэн бол баяжмал дахь зэс, молибдены агуулгын төлөвлөгөө 101.9-105.9 хувиар биеллээ. Сарын эхний 10 хоногт 15489 тонн зэсийн баяжмал ачуулж, зэс, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөөг 101.9-105.9 хувиар биелүүллээ гэж Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card