Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУД “ХЭМАБ-ЫН ЖУРМУУДЫГ СУДАЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЬЕ” АЯНЫ ЭХНИЙ ШАТАНД ТЭРГҮҮЛЛЭЭ

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУД “ХЭМАБ-ЫН ЖУРМУУДЫГ СУДАЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЬЕ” АЯНЫ ЭХНИЙ ШАТАНД ТЭРГҮҮЛЛЭЭ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс нийт бүтцийн нэгж, газар хэлтсийн дунд зохион байгуулсан “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын журмуудыг судалж, хэрэгжүүлье” аяны эхний шатанд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын хамт олон тэргүүлэв. Аяны нэгдүгээр шатанд нийт 162 удаагийн “Өглөөний ХАБ” сэдэвт цахим сургалт сурталчилгааны арга хэмжээ зохиогдсоноос 62 удаа буюу 40 орчим хувийг нь Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын ажилтнууд зохион байгуулсан байна. Мөн “ХАБЭА-н манлайлал, оролцоо” сошиал группт цаг тухайд нь мэдээллээ байршуулан, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дүрэм журамтай танилцах линк хаягийг ажилтнуудын гар утсанд мессежээр болон и-мэйл хаягаар хүргүүлж, дүрэм журмуудтай шууд танилцах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллажээ.

     Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын дүрэм, журмуудын мэдлэгийн түвшнийг тогтоох, бататгах зорилгоор нийт ажилтнуудынхаа дунд үе шаттай тестийн шалгалт зохион байгуулж, Баасан гаригт аяны хүрээнд хийсэн ажлаа мэдээлж, тайлагнах ажлыг тогтмолжуулсан байна. Энэхүү аяныг амжилттай зохион байгуулахад удирдлага, зохион байгуулалтаар хангаж, манлайлан ажилласан ЗХНБГ-ын удирдлагууд, ажилтан бүрийн идэвх санаачилга, хичээл зүтгэл, оролцоо чухал үүрэг гүйцэтгэсэн  гэж Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын угтах үйлчилгээ, мэдээллийн ажилтан Ө.Энхбаатар онцлов. 

      Эрдэнэт үйлдвэр MNS ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын дүрэм, журмуудыг судалж, хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгөх, идэвхжүүлэх зорилгоор “ХЭМАБ-ын журмуудыг судалж, хэрэгжүүлье” аяныг зохион байгуулсан юм. Аянд үйлдвэрийн 26 газар, хэлтсийн ажилтнууд оролцож, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгээ дээшлүүллээ.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card