Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
НАСОСНЫ УДИРДЛАГЫН ХЭЛХЭЭНИЙ УГСРАЛТЫГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭВ

НАСОСНЫ УДИРДЛАГЫН ХЭЛХЭЭНИЙ УГСРАЛТЫГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭВ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

   Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт 7800 кВт хүчин чадалтай хоёрдугаар насос суурилуулаад байна. Тус цехийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийнхэн уг насосны давтамж хувиргагч болон удирдлагын хэлхээний угсралтыг гадны мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэжээ. Тэд удирдлагын хэлхээний контроллёрыг програмчлах, түүнчлэн хяналт удирдлагын дэлгэцийг программчлах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд туршилт, тохируулгын ажил амжилттай болсныг мэргэжилтэн ярьж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаадаас мэргэжилтэн ирэх боломжгүйгээс тус хэсгийн инженерүүд  хүч, оюунаа дайчлан цар хүрээ ихтэй олон ажил амжуулж байна. Тухайлбал, Ган бөөрөнцгийн цехийн шинэ технологид нийцүүлэн тоног төхөөрөмжийн удирдлага хяналтыг өөрсдөө санаачлан хялбаршуулсан нь эдийн засгийн хувьд өгөөжтэй ажил болсон. Мөн Хаягдлын аж ахуйн булинга шахах дөрөвдүгээр насосны өндөр хүчдэлийн давтамж хувиргагчийг суурилуулж, угсарч тохируулснаар үндэсний мэргэжилтнүүд мэргэжил ур чадварын хувьд гадныхаас дутахгүй болсноо харууллаа.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card