Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Х.Бадамсүрэн: Засгаас өгсөн үүрэг даалгаврыг манай уурхайчид нэр төртэй биелүүлж байна

Х.Бадамсүрэн: Засгаас өгсөн үүрэг даалгаврыг манай уурхайчид нэр төртэй биелүүлж байна

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн долоо хоногийн сүүлчийн өдөр ажилласан

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн долоо хоногийн сүүлчийн өдөр ажилласан. Засгийн тэргүүний хувьд Дархан зэрэг үйлдвэрлэлийн бүс нутагт төдийгүй Сэлэнгэ аймаг, Өмнөговь аймагт ч ажиллаад байгаа. Албан томилолтынхоо хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж улмаар энэ цагт ачааны хүндийг нуруун дээрээ үүрч байгаа уурхайчин хамт олонд зэс хайлуулах үйлдвэр байгуулах, ашиглалтад оруулах хүндтэй үүрэг даалгаварыг  өгсөн гэхэд болно. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард иргэдийн тог цахилгааны мөнгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ даах болсон нь "Эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа хашдаг" гэдэг зарчмыг баримтлан чухал шийдвэр болсон. Бид энэ итгэл найдварыг нэр төртэй биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Засгаас өгсөн үүрэг даалгаврыг манай уурхайчид нэр төртэй биелүүлж байна Өнөөдрийн байдлаар 650 тэрбум төгрөгөөс 464 тэрбум төгрөгийг буюу 71 хувийг төлөөд байна. Мөн Эрдэнэт үйлдвэр цаашид гурван чиглэлээр геологи хайгуулын ажлыг бодлогын түвшинд явуулна. Эрдэнэтийн овооны ордын гүнд иж бүрэн судалгааг  үргэлжлүүлнэ.

Стратегийн ач холбогдолтой ордын хил хязгаарт ажлыг үргэлжлүүлнэ. Ингэхдээ 60 орчим км-ын радиуст ажиллах шаардлагатай болж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн бүх талын боломжийг ашиглаж Монгол улсын хэмжээнд геологи хайгуулын ажил явуулах боломжтой гэж үзэж байна" гэв. Засгийн газраас ирэх жилүүдэд  ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүрээнд 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах үйлдвэр, Засвар механикийн үйлдвэр, исэлдсэн хүдэр боловсруулах үйлдвэр, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих зорилт тавьж байгаа юм.

Энэхүү томоохон төсөл хэрэгжсэнээр Монгол улс эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоог урьдчилсан байдлаар гаргаад байгаа аж.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card