Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
АЮУЛЫГ ТАНИУЛАХ ТӨВТЭЙ БОЛЛОО

АЮУЛЫГ ТАНИУЛАХ ТӨВТЭЙ БОЛЛОО

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

    Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс санаачлан, өнгөрсөн онд бүх цех нэгжийн инженер, ажилчдын дунд аюул эрсдэлийг илрүүлж, таниулах төхөөрөмж зохион бүтээх уралдаан зарласан юм. Тэгвэл уг уралдаанд ирүүлсэн шилдэг төхөөрөмжүүдийг нэг дор байршуулж, ХАБ-ын дадлага сургалт явуулах зорилгоор “Аюулыг таниулах төв” байгуулсан байна. Төвийн нээлтийн үеэр “Аюулыг танина гэдэг нь зөвхөн сонсож, харж мэдэх төдийгүй биеэр мэдрэх, үнэрлэж таних ч тохиолдол байна. Тэгэхээр энэ төвөөр дамжуулан дуу чимээний болон өндрөөс унах, орооцолдох, аливаа зүйлд хавчуулагдах гэх зэрэг аюулыг бодитоор мэдрүүлэх боломжтой. ХАБ-ын сургалт хийхийн өмнө энэ төвд эхлээд аюулыг мэдрүүлээд, дараа нь онолын сургалтаа зааж хослуулах нь үр дүнтэй гэж харж байна. Мөн энэ арга нь хүүхдүүд ч багаас нь аюул эрсдэлийг таниулж, мэдрүүлэхэд ач холбогдолтой учраас Эрдэнэт хотын ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн оюутнуудад ч боломж нээгдэж байна. Түүнчлэн зөвхөн Эрдэнэт хотынхон биш бүс нутгийнхан ч ирж, аюулыг таньж мэдрэх зааварчилгаа авах боломжтой” гэж ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд онцоллоо.      

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр нээгдсэн тус төвийг байгуулахдаа Япон улсын ХАБ-ын сургалтын туршлагаас судалж, нэвтрүүлсэн гэдгийг хэлтсийн Сайжруулалтын мэргэжилтэн Л.Батгэрэл ярив.  Түүнчлэн цаашид улам илүү өргөжүүлж, ХАБ-ын сургалтын материаллаг бааз, видео хичээлүүдийг энд байршуулах юм.  Өөрөөр хэлбэл, энэ төв ХАБ-ын сургалтын иж бүрэн цогцолбор лаборатори болох боломж бүрджээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card