ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДАА ЯРИЛЦЛАА
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДАА ЯРИЛЦЛАА

  Уламжлал ёсоор даваа гаригийн шуурхай зөвлөгөөний эхэнд үйлдвэрийн хэмжээнд ковидын нөхцөл байдал ямар байгааг "Эрдэнэт" сувиллын цогцолбороос танилцуулав. Сүүлийн 72 цагийн хугацаанд 3 тохиолдол илэрч, тархалт багассан ч  халдвар хамгааллын дэглэмийг ямагт сахих нь хүн бүрийн үүрэг гэдгийг эмч нарын зүгээс анхаарууллаа. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн бүсэд хөдөлмөрийн аюулгүй байдлын ямар нэгэн зөрчил доголдолгүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн өрнөжээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн, Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийн тайланг хэлэлцэж дүгнэсэн байна. Өнөөдөр энэ хөтөлбөрийн үр дүнг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг батлах юм байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт хөрс хуулалтын ажлаас бусад нь биелж байгаа бөгөөд үлдсэн хугацаанд цех нэгүүд хамтран хөрс хуулалтын төлөвлөгөөг нөхөж биелүүлэхээр ажиллаж байна. Үйлдвэрийн хэмжээнд өвлийн бэлтгэл 98 хувийн гүйцэтгэлтэй хангагджээ. 

     Жил бүрийн 12 сарын 25-ны өдрийг Монголын уурхайчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү тэмдэглэлт өдрийг Эрдэнэт үйлдвэр шинэ бүтээн байгуулалтаа хүлээн авч, амжилт ололтоо дүгнэж цэгнэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Тухайлбал, Ус хангамжийн цехэд хийгдэж буй цэвэрлэх байгууламжийн 3-р шугамын нээлт болон ирэх онд хэрэгжих шинэ “Хамтын гэрээ”-г үзэглэх үйл ажиллагаанууд болох талаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас мэдээллээ.

     Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж, Баяжуулах үйлдвэрт Нунтаглан баяжуулах хэсгийн хүдэр боловсруулах өргөтгөлийн бутлах шугам өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон байна. Ил уурхайд баригдаж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилга байгууламжийн ажил дуусаж, угсралт хийгдэж эхэлснийг цехийн удирдлага мэдээлэв. ДЦС өнөөдрийн байдлаар 5 зуух, 5 турбины горимоор ажиллаж байна. 1-р зуухны засвар дуусаж, хэвийн ажиллаж байгаа бөгөөд одоогоор 21 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа аж. Ус хангамжийн цехийн цэвэрлэх байгууламжийн 3-р шугамын бүтээн байгуулалт дуусаж, одоо усан туршилт, улсын комисс хүлээж авах зэрэг ажлууд үлдээд байгааг Ерөнхий механик мэдээлсэн. Мөн Цахилгаан цехийнхэн трансформаторын засварыг  бүрэн дуусгаж, дулааны улиралд ажилд оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Шуурхайн төгсгөлд Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга П.Батболор цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллах үүрэг өглөө. 

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН