Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Х.БАДАМСҮРЭН: БҮХ АЖИЛТАНДАА ХУВЬ ХҮРТЭЭЖ, УРАМШУУЛНА

Х.БАДАМСҮРЭН: БҮХ АЖИЛТАНДАА ХУВЬ ХҮРТЭЭЖ, УРАМШУУЛНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

    Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ЭҮХ-ны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжих “Хамтын гэрээ”-г үзэглэх ёслолын ажиллагаанд тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оролцож, үг хэлсэн. Тэрээр “Үйлдвэрийн захиргаа, ҮЭХ хэрхэн зөвшилцөж байхаас үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүн шалтгаална гэж үздэг. Үйлдвэрийн бүх ажилтан миний багийн гишүүд. Энэ  бүх хамт олны төлөө, цалин хөлс нэмэгдүүлэх, нийгмийн бусад асуудлыг шийдэх баримт бичгийг боловсруулсан хоёр талын ажлын хэсгийн гишүүдэд гүн талархал илэрхийлье” гээд Эрдэнэт үйлдвэрээр овоглосон бүх хүнд уулын хишгээсээ хувь хүртээж, урамшуулал олгохоо дуулгав.

     Эрдэнэт үйлдвэр энэ онд түүхэн олон амжилтуудын эзэн боллоо.  Тус хамт олны  дундаас энэ жил 7 гавьяат цолтон төрсөн.  Мөн 43 жилийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр борлуулалт хийж, 3 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Энэ бүх амжилт нь тус үйлдвэрийн уурхайчид, хамт олны хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Тиймээс амжилт, үр дүнгээ хамт олонтойгоо хуваалцах учиртайг ийнхүү Ерөнхий захирал үгэндээ онцоллоо.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card