МЯГМАР
2025.10.29
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХУРИМТЛАГДААД БАЙСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛАА ЭКСПОРТОД АЧИЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХУРИМТЛАГДААД БАЙСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛАА ЭКСПОРТОД АЧИЖ ЭХЭЛЛЭЭ

 Цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн хот хилийн хориг тавьснаар сүүлийн 2 сар орчим хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт, ачилт саатаад байсан юм. Өөрөөр хэлбэл, урд хөршийн хил гааль хаагдсантай холбоотойгоор тус үйлдвэрийн  бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл үүсэж, нийт 200-аад сая ам долларын өртөг бүхий зэсийн баяжмал үйлдвэрийн байранд хуримтлагдаад байв. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тэргүүтэй албаны хүмүүс Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох яам, газруудад асуудлыг цаг алдалгүй тавьснаар шийдэлд хүрсэн байна. 

   Өнөөдрөөс Эрдэнэт үйлдвэрийн бүсэд хадгалагдаж буй зэсийн баяжмалыг экспортод ачиж эхэллээ. Өнгөрсөн шөнөөс эхлэн Улаанбаатар төмөр зам, Замын үүдийн боомтоор ачаагаа гаргаж эхэлснээр одоогийн байдлаар 112 вагон  зэсийн баяжмалыг урд хөршид хүргээд байгаа аж. Мөн 49 вагон ачаа нэвтрэхээр хүлээгдэж байна. Айраг, Сайншанд, Багахангай зэрэг өртөөний замд зогсоод байсан 247 вагон ачаа маргааш боомтоор гарч дуусах төлөвтэй байгаа юм.

     “Эрдэнэт үйлдвэр өмнө нь хоногт 28-30 вагон зэсийн баяжмал ачдаг байсан. Харин одоо хоёр сарын турш нөөцлөгдсөн баяжмалыг нэмж ачихаар хоногт 50 орчим вагон ачаа төмөр замаар гаргах болж байна. Өдөр бүр ийм хэмжээгээр  ачихад сар гаруйн хугацаа орно” гэж тус үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар онцоллоо. Зэсийн баяжмалын ачилтад шаардагдах вагон болон бусад асуудлыг Улаанбаатар төмөр зам шуурхай гаргаж, хамтран ажиллаж байна. 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ