ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
600 ГАРУЙ ВАГОН ЗЭСИЙН БАЯЖМАЛ ЭКСПОРТОД ГАРГАЖЭЭ
600 ГАРУЙ ВАГОН ЗЭСИЙН БАЯЖМАЛ ЭКСПОРТОД ГАРГАЖЭЭ

     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд усан бар жилийн анхны шуурхай зөвлөгөөнөөрөө сар шинийн өдрүүдийн ажлын мэдээлэл болон 2022 онд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа. Сүүлийн долоо хоног буюу сар шинийн баярын өдрүүдэд үйлдвэрийн хэмжээнд ковидын 77 тохиолдол батлагдсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 41 хувиар буурсан үзүүлэлт гэж Эрдэнэт сувиллын цогцолбороос мэдээллээ. “Энэ нь ажилтнуудад сэрэмжлүүлэг өгөх, дотоод хяналтыг сайжруулах, гэрийн ажиглалтад байх үедээ хүн бүр халдвар хамгааллын дэглэм мөрдөх зэрэг түлхүүр арга хэмжээ авч хэрэгжүүлсэний үр дүн. Мөн үйлдвэрийн Шуурхай штабаас шинж тэмдгээр илрүүлэх, шинжилгээ, тандалт судалгаа гэсэн гурван чиглэлээр ажилласанаар халдварын тархалт буурч байна” гэдгийг онцлов. 

Баярын өдрүүдэд үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчил дутагдалгүй ажилласан байна. Экспортын ачилт хийгдсэнээс хойшхи хугацаанд нийт 600 гаруй вагон зэсийн баяжмал ачиж, урд хөршийн хилээр гаргажээ. Өнөөдрийн байдлаар, 200 орчим вагон баяжмал замд явж байгаа бөгөөд экспортын ачилт жигдэрснийг Тээвэр ложистикийн төвийн удирдлага мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт Баяжуулах үйлдвэрийн ММС-2 тээрмийг, хөдөлгүүрийн хамт шинэчлэх ажил төлөвлөгөөний дагуу амжилттай хийгдсэн байна. Тээрэм шинэчлэлийн ажлыг Барилга засварын цех, Барилга угсралтын цех болон бусад холбогдох нэгжүүд хамтран хугацаанаас нь өмнө гүйцэтгэжээ.

Сар шинийн баярын өдрүүдэд үйлдвэрийн хэмжээнд бүтцийн цех нэгжүүд хариуцлагатай жижүүрийн горимд шилжиж, Хуулийн хэлтсээс Ерөнхий захирлын А/137 дугаар тушаалын дагуу нийт 18 шалган нэвтрэх пост, цэгүүдэд хяналт тавин ажилласан байна.  Шинэ гарч буй бар жил Эрдэнэт үйлдвэрийн хувьд Их бүтээн байгуулалт өрнөсөн жил болно. Үйлдвэрлэл, нийгэм соёлын чиглэлээрх бүтээн байгуулалтуудаа ирэх 3 дугаар сарын 1-нд эхлүүлж, жигдрүүлнэ. Тиймээс жилийн эхнээс бүх ажлаа нарийн зөв төлөвлөж, долоо хоног, сар, улирлаар дүгнэж хэлэлцэж явах шаардлагатайг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шуурхайн төгсгөлд анхаарууллаа. Мөн худалдаа хангамжтай холбоотой асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэж, Засвар механикийн заводын технологийн түүхий эд, хүхэрт натри, баяжмалын уут зэрэг бараа материалын нөөц бүрдүүлж ажиллах чиглэл өглөө. Тэрээр үйлдвэрлэл, үйл ажиллагааны мэдээллийн дараа нийт уурхайчид хамт олондоо “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүссэн юм. 

1
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН