ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР МОД ТАРИХ АЖИЛД КИРГИЗ УЛСТАЙ ХАМТАРНА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР МОД ТАРИХ АЖИЛД КИРГИЗ УЛСТАЙ ХАМТАРНА

Бүгд Найрамдах Киргиз улсын зочид төлөөлөгчид өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Зочдыг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Энхбат нар албаны бусад хүмүүсийн хамт хүлээн авч, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засаг, хөгжлийн бодлого хөтөлбөрүүдээс танилцууллаа. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэр ирэх жилүүдэд 10 сая мод тарина. Энэ ажилд тус улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцлов. Киргиз улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Ерөнхий сайд нарын танхимын шийдвэрийг шалгах хэлтсийн орлогч дарга Убалиев Элдияр Маматжанович тэргүүтэй төлөөлөгчид энэ удаа Эрдэнэт үйлдвэрт дээрх асуудлаар харилцан ярилцах зорилготой ирсэн аж. Уулзалтын үеэр талууд энэ чиглэлээр холбогдох мэдээлэл, санал бодлоо солилцов.  

Киргиз улсын төлөөлөгчдийн ахлагч Убалиев Элдияр Маматжанович, “Эрдэнэт үйлдвэрт биднийг урьж, энэ аварга том үйлдвэртэй танилцах завшаан олгосонд баяртай байна. Монгол, Киргиз улсын Засгийн газар хоорондын 4-р хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төсөлд Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах болсондоо таатай байна. Манай ажлын багийнхан Монгол орны цаг уур, хөрс зэрэг мод тарихтай холбоотой судалгааны ажлуудыг эхэлсэн. Судалгааны үр дүнгээс мод тарих ажлыг хэрхэн хийж, үргэлжлүүлэх вэ гэдгээ тодорхойлно. Бидний зүгээс мод тарих үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр, тусламж үзүүлэхэд бэлэн байгаа” гэж санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

Уулзалтын дараа Киргиз улсын төлөөлөгчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цахим музейгээр зочиллоо. Мөн үйлдвэрийн газрын Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйл ажиллагааг үзэж сонирхох аж.  

Эх сурвалж: “Erdenettoday.mn

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН