ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ОЁДЛЫН ЦЕХ ӨДӨРТ 1000 ШИРХЭГ БАЯЖМАЛЫН УУТ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
ОЁДЛЫН ЦЕХ ӨДӨРТ 1000 ШИРХЭГ БАЯЖМАЛЫН УУТ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн үндсэн үйл ажиллагааны нэг нь баяжмалын уут үйлдвэрлэл бөгөөд дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас материалын хомстлын шалтгаанаас тодорхой хугацаагаар сул зогссон бол  энэ сарын нэгнээс үйлдвэрлэл хэвийн ажиллаж эхэлжээ. Үйлдвэрийн баяжмал ачилт нэмэгдсэнтэй холбоотойгоор баяжмалын уутны нөөц бүрдүүлэх шаардлагатай болсон тул өдөрт үйлдвэрлэдэг хэмжээг нэмэгдүүлж, 1000 хүртэл ширхгээр үйлдвэрлэж байна. Ингэхдээ дотооддоо хөдөлмөр зохион байгуулалт хийж, ажилчдын ачааллыг тэгш хуваарилах, амралтын өдрүүдэд ээлжээр ажиллуулах, ажлын өдрийн цагийг уртасгах зэргээр зохицуулалт хийсэн байна. Тухайлбал, сарын эхний 7 хоногт уртасгасан цагаар бямба гаригт ажиллаж, энэ хугацаанд 4700 ширхэг баяжмалын уут үйлдвэрлэн, нийлүүлжээ.  Өмнө нь тус цех өдөрт 600-700 ширхэг баяжмалын уут үйлдвэрлэдэг байсан бол өнөөдрийн байдлаар 800-1000 ширхэг уут гаргаж буй аж.

     “Ачааллын улмаас ажилтнуудын эрүүл мэнд, тэр тусмаа гар хуруу гэмтэх тохиолдлууд гарч байгаа тул эмчийн зөвлөгөө өгөх, ажил амралтыг зохицуулах зэрэг арга хэмжээ авч байгаа. Одоогийн байдлаар, үйлдвэрийн өдрийн хэрэгцээг бүрэн хангаад, дээр нь нэг хоногийн нөөцтэй болсон. Цаашид нэг сарын хугацаанд уртасгасан цагийн горимоор ажиллаж, 3-4 хоногийн нөөц бүрдүүлэхээр зорьж байна. Тус цехийн баяжмалын уутны хэсэгт 50 орчим хүн ажилладаг. Баяжмалын уутны материалыг хоёр газраас авч байгаа тул ойрын хугацаанд материалын нөөц хангалттай” гэж цехийн Үйлдвэрлэл, технологийн тэргүүлэх мэргэжилтэн М.Олонжаргал онцлов. 

Эх сурвалж: "erdenettoday" .mn

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН