ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН “ЭРДЭНЭС” ХАМТЛАГ ГРАН ПРИ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН “ЭРДЭНЭС” ХАМТЛАГ ГРАН ПРИ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

   Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн  ойг угтаж “Эрдэнэтийн бал-2022” бүжгийн уламжлалт XXVI наадам амжилттай өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү наадмыг Бүжгийн спортын төвийн бүсийн “Оюу” холбооны тэргүүн, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, МУСТА Даваагийн Ганчулуун анх санаачилсан бөгөөд энэ жил 26 дахь жилдээ Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолбороос зохион байгууллаа. 

Орхон аймгийн ахмад, залуучуудын хамтлагууд оролцсон тус наадамд Эрдэнэт үйлдвэрийн нийт бүтцийн нэгжийн 18 хамтлагийн 300 гаруй бүжигчид формейшн болон Үндэсний цэнгээнт бүжгийн төрлөөр авьяас чадвараа уралдуулан өрсөлдлөө. Үндэсний цэнгээнт бүжгийн “Алтан үе” ангилалд МУСТА Д.Орломсүрэн ахлагчтай “Мөнхийн залуу нас” хамтлаг тэргүүн байрт шалгарав. Үндэсний  цэнгээнт бүжгийн “Ахмад настан” ангилалд “Солонго” клубийн дэргэдэх, МУСТА Х.Оюунцэцэг ахлагчтай “Лидер” хамтлаг тэргүүн байр эзлэв. “Ажилчин ахмад” ангилалд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Б.Энхболд ахлагчтай “Цахим” хамтлаг, “Ажилчин залуус” ангилалд Спорт цогцолборын Г.Мөнхчимэг ахлагчтай “Хангарди” хамтлаг тус тус тэргүүн байрт шалгарлаа. 

Мөн Формейшн бүжгийн төрлийн “Оюутан залуус” ангилалд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “Smile” хамтлаг шалгарав. Формейшн бүжгийн төрлийн “Ажилчин залуус” ангиллын Гран При шагналыг Баяжуулах үйлдвэрийн “Эрдэнэс” хамтлаг хүртлээ. Түүнчлэн “Ажилчин залуус” ангиллын тэргүүн байрт Засвар механикийн заводын “Залуус” хамтлаг шалгарав. Удаах байруудыг Ус хангамжийн цехийн “River dance” хамтлаг, Дулааны цахилгаан станцын “МЕГАВАТТ” хамтлаг эзлэв. 

Тус наадмын шилдэг удирдагчаар Зураг төслийн хүрээлэнгийн захирал Д.Тамир, Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан, Тээвэр, ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар нарыг тодруулав. Мөн шилдэг Арга зүйчээр Барилга угсралтын цехийн Б.Мөнхжаргал, “Эрдэнэт” сувиллын цогцолборын Б.Батцэцэг, Дотоодын цэргийн Л.Батбуян, Орос цэцэрлэгийн ажилтан Ж.Баатарбек нар шалгарсан бол “Лидер” хамтлагийн багш П.Баярмагнайг бүжгийн Шилдэг багшаар өргөмжлөв. 

Т.БАТЧУЛУУН

Сэтгүүлч

Б.БАТТӨГС

Зурагчин

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА