ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЗАЛУУ АЖИЛТНЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН 2022 ОНЫ СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
ЗАЛУУ АЖИЛТНЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН 2022 ОНЫ СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

 Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас 2021 онд хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхэлсэн юм. Өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнд цаашид үргэлжлүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг тодорхойлсон тул 2022 онд “Залуу ажилтны хөтөлбөр” дахин ийнхүү хэрэгжиж байна. 

Энэ жилийн хөтөлбөрт эхний хөтөлбөрийн манлайлагч оролцогчдоос гадна үйлдвэрийн цех нэгжийн 35 хүртэлх насны шилдэг 100 ажилтан шалгаран, хамрагдаж байгаа аж.  Хөтөлбөрийн үйл ажиллагааг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, Хүний нөөцийн албаны дарга Д.Одгарьд нар нээж, зорилго ач холбогдлын талаар онцолсон юм. Залуу ажилтнуудын хүсэл зорилго, тэмүүллийг үйлдвэрийн цаашдын бодлого, зорилтод шингээж, хөгжүүлэх, тэрхүү хөгжсөн залуу ажилтнуудаар хүний нөөцөө бүрдүүлэх алсын хараа, чиг бодлого энэ хөтөлбөрийн гол чиглэл болно гэдгийг тэд тодотгосон. Энэ он дуустал үргэлжлэх “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрийн хэрэгжилт хувь хүний хөгжил, өөрөөр хэлбэл залуу ажилтны мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, манлайллыг хөгжүүлж, зөв хандлагатай, хариуцлагатай, тогтвортой ажиллах хүсэл эрмэлзлийг төлөвшүүлэхэд бүхий л үйл явцаа зориулна. Тухайлбал, оролцогчдын хандлага, ур чадварыг тодорхойлох, өөрийн хөгжлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх, нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, үр дүнг тодорхойлох гэх зэрэг үе шаттай хэрэгжинэ.

Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Карьер хөгжлийн мастер зөвлөх Ц.Бадамхатан “Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”, Сэтгэл зүйч, Лектор Г.Наранбаатар “Хандлагын өндөр ямар байна, амжилтын өндөр тийм байна”, Лектор Г.Мөнгөн “Санхүүгийн сэтгэлгээ” зэрэг сэдвээр бүтэн өдрийн турш сургалт орж байна.

Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн хөгжлийн “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөр, “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөр, “Залгамж” хөтөлбөр, “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөр гэсэн дөрвөн цогц хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. 

М.БАЛЖИННЯМ

Сэтгүүлч

Б.БАТТӨГС

Зурагчин

Эх сурвалж: "Erdenettoday.mn"

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН