ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЯПОН УЛСЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА
ЯПОН УЛСЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Япон улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын бизнес, хувийн хэвшлийн байгууллага, Монгол дахь суурин төлөөлөгчдийн өргөн бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй барилга, банк санхүү, хууль эрхзүй, электроник, инженерчлэл, худалдаа үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарын төлөөлөгчдөөс бүрдсэн баг өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирж, тус үйлдвэрийн түүхэн замнал, хөгжил дэвшлийн үүх түүхийг харуулсан музейг үзэж сонирхсон юм. Зочдыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д. Үүрийнтуяа, Гадаад харилцааны бодлогын газрын дарга С.Энхмандах нар угтан авч, үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл эдийн засаг, гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөв. 

 Энэ удаагийн айлчлал маань Япон улс, Эрдэнэт үйлдвэр хоорондын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, айлчлалын багт байгаа салбар бүрийн бизнес төлөөллүүд өөр өөрийн чиглэлээр Эрдэнэт үйлдвэртэй хамтран, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг нээж өгөх зорилготой. Өөрөөр хэлбэл, Японы хувийн хэвшлийн байгууллагуудтай Эрдэнэт үйлдвэр хамтарч болох бүхий л гарц үүдийг шинэ шатанд гаргана гэж найдаж байна, хэмээн Элчин сайд Кобаяши Хироюки айлчлалын ач холбогдлыг онцолсон. Дараа нь Япон улсын зочид Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Эрдэнэт Медикал” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцов. “Эрдэнэт Медикал” эмнэлэг нь Эрдэнэт үйлдвэрийн уурхайн хаалтын менежмент цогц бодлогын хүрээнд шавхагдашгүй баялгийг бүтээх орон нутгийн эдийн засгийн тулгуур болох, Япон улсын эрүүл мэндийн эмнэлгийн менежмент технологи, IT систем, зайн оношилгоог Монгол Улсад нутагшуулж, эрүүл мэндийн үйлчилгээний түвшнийг дээшлүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын эмнэлгүүд болон Орхон аймгийн БОЭТ-ийн ачааллыг хуваалцах, бүсийн хэмжээнд нэн шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг хөдөө орон нутгийн иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх зорилгоор 2015 онд байгуулагдаж байв. Тус эмнэлгийн үйлчилгээ оношилгоонд Япон улсын технологи, техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, суурьшуулсан нь бизнесийн төлөөллүүдийн анхаарлыг татаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар айлчлалын багийнхан ярилцлаа.   

 Түүнчлэн, зочид төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Автотээврийн цех зэрэг үйлдвэрлэлийн үндсэн цехүүдэд зочилж, “Эрдмин”, “Эрдэнэт Хивс”, “Эрдэнэт мах маркет” зэрэг хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, үзэж сонирхов.  

М.БАЛЖИННЯМ

Сэтгүүлч

Эх сурвалж: "Erdenettoday.mn"

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА