ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“ЭРҮҮЛ МЭНД-ЭРХЭМ БАЯН-2” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“ЭРҮҮЛ МЭНД-ЭРХЭМ БАЯН-2” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Засвар, угсралтын цехийн ажилтнуудын дунд “Эрүүл мэнд - Эрхэм баян 2” гурван сарын аян үргэлжилж байна. Эрүүл мэндийг дэмжих, бие бялдрыг  чийрэгжүүлэх, амьдралын зөв хэв маягт суралцуулах,  эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэн, хамт олны эерэг хандлагыг бий болгох зорилгоор энэхүү аяныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн уг аяны хүрээнд долоон багийн 35 тамирчин олон төрөлт уралдаан тэмцээнд хүч сорьж өрсөлдөх юм. Дөрөвдүгээр сард уртын алхалт, 3*3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд уулын замаар дугуйн аялал явууллаа. Нийтдээ 24 км замыг 15 тамирчин дугуйгаар туулж, аяллын явцад буухиа тэмцээн, дугуйн уралдаан хийж “Шонхор” баг түрүүллээ.

Энэ 7 хоногт хаданд  авирах  тэмцээнийг зохион байгуулснаар аян өндөрлөж, шилдгүүдийг тодруулан урамшуулах аж. Аянд оролцогчид багаараа ажлын өдрүүдэд  эрүүл мэндийн замаар  алхаж, амралтын өдөр Баян-Өндөр, Сархиа ууланд алхаж байгаа аж.
 

Я.ЭНХТУЯА

Сэтгүүлч

 Эх сурвалж: "Erdenettoday.mn"

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА