ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
УУРХАЙЧИД “ЭРДЭНЭ МАНДАЛ” ОВООГОО ТАХИЖ ШАР АДУУ СЭТЭРЛЭЛЭЭ
УУРХАЙЧИД “ЭРДЭНЭ МАНДАЛ” ОВООГОО ТАХИЖ ШАР АДУУ СЭТЭРЛЭЛЭЭ

Зургаадугаар сарын 8-нд Эрдэнэтийн уурхайчид “Эрдэнэ Мандал” овоогоо тахих гэж байгаа. Тус овоог 2000-гаад оны үеэс хоёр жил тутам нэг удаа тахиж байх шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал гаргаж байжээ. Бид 2015 оны зургаадугаар сарын 27-нд болсон “Эрдэнэ Мандал” овооны тахилгын тухай сурвалжлагыг дахин хүргэж байна.   

Өглөөний тэнгэрт бүртийх ч үүлгүй, зуны нэгэн өдрийн ургах наран зүүнээс налайж Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэ Мандал” овоо тэргүүтэй эрдэнэсийн өлгий нутгийг гийгүүлж эхэлсэн зургаадугаар сарын 27-ны энэ сайхан нарлаг өдөр 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиож байна. Түүхт 40 жилийн ойн баяр наадмын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн үе үеийн уурхайчдын нандин шүтээн болсон “Эрдэнэ Мандал” овоог тахих, тайх ёслол өглөөний 06.00 цагт эхэлсэн юм. Овооны тахилгад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд болон 49 хувийн төлөөлөл болох “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар, компанийн захирал П.Пүрэвтөвшин нар болон үе үеийн уурхайчид, эрдэнэтчүүд өргөнөөр оролцлоо. “Эрдэнэ Мандал” овоог тус үйлдвэрийн ойн баярын үеэр өргөн дэлгэр тахихын зэрэгцээ жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд уурхайчид овоондоо гарч жилийнхээ хийморь лундааг даатган идээ будааныхаа дээжийг өргөн мөргөдөг. Овоо тахилгын үеэр хурдан удмын морийг сэтэрлэж, үе үеийн уурхайчдын хөлс хүч, сэтгэл шингэсэн, өглөө бүр цайныхаа дээжийг өргөн дээдэлдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчдын үйл хэрэг чиг шулуун, шударга байхыг билэгдэн нум сум тавих ёслол үйлддэг. Ийнхүү түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид “Эрдэнэ Мандал” овоогоо тахилаа. “Эрдэнэ Мандал” овоог тэртээ 1700 гаад оны үеэс нутгийн иргэд жил бүр тахиж сүслэн дээдэлж ирсэн буян хишгийн тахилгатай овоо юм.

Erdenetnews.mn 2015.06.27

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА