БААСАН
2026.08.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨВИЙГ МОНГОЛД АНХ БАЙГУУЛЛАА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨВИЙГ МОНГОЛД АНХ БАЙГУУЛЛАА

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэн ховор, ашигт ургамлын болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилгоор Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг Монголд анх удаа байгууллаа. 1000 тонн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн төвд модлог ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалахаас гадна “in-vitro”, “ex-vitro” орчинд модлог ургамлыг эд эсийн аргаар үржүүлэх юм. Тус төвийг үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц суулгац хадгалах агуулах, хүлээн авах хэсэг, гүн хөлдөөх хэсэг, ургуулангийн, техникийн, ажлын өрөөнүүд болон сургалт уулзалтын танхим гэсэн хэсэгтэйгээр байгуулжээ. “Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд модлог ургамлын сан үүсгэж хадгалах, үрийн чанар, биотехнологийн судалгаа хийхээс гадна үйлдвэрийн газрын ажилтнууд, ард иргэдэд нээлттэй ажиллаж, үр, мөчир, тарьц, суулгац худалдаалах, модлог ургамал хэрхэн тарьж ургуулах талаар богино хэмжээний сургалт, уулзалтууд байнга үргэлжлэх юм. Энэхүү ажлууд тогтмол явагдсанаар иргэдийн эко боловсрол дээшилж, мод, ургамал тарих, ургуулах, арчлан хамгаалалт үр дүнтэй болно” гэж Судалгаа, инноваци хариуцсан ойн инженер У.Уянсанаа ярилаа. 

Тус төвийн мэргэжилтнүүд биотехнологийн арга буюу “in-vitro”, “ex-vitro” өсгөврөөр модлог ургамал тарих судалгаа, туршилтыг Шинжлэх ухааны академийн эрдэмтэдтэй хамтран хийж байна. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд газрын хэвлийн баялгийг ашиглаад зогсохгүй газрын хөрсөнд давхар баялаг бүтээж байна.    

Эх сурвалж: “Erdenenttoday.mn

М.Одгэрэл

сэтгүүлч

Б.БАТТӨГС

Зурагчин

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ