ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ДЭЛХИЙН “УР ЧАДВАР”-ЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА
ДЭЛХИЙН “УР ЧАДВАР”-ЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА

Ирэх 10 дугаар сарын 06-аас 16-ны өдрүүдэд Герман улсад зохиогдох ажил мэргэжлийн Дэлхийн аварга шалгаруулах “Ур чадвар”-ын тэмцээнд манай улсаас Дорнод аймгийн Политехникийн сургуулийн төгсөгч Г.Очбаатар оролцоно. Тэрээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дунд болдог “Монгол ур чадвар” ажил мэргэжлийн Улсын уралдаанд аваргаар тодорсноор олон улсын тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Г.Очбаатар токарьчин төрлөөр тэмцээнд оролцож ур чадвараа сорих бөгөөд тэмцээний бэлтгэлээ Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Механик цехийн “CNC” төвд мэргэжлийн машин техник, төхөөрөмж дээр хийж байна. Түүний бэлтгэгч багшаар ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Машин үйлдвэрийн салбарын эрхлэгч Г.Оюунбат ажиллаж, Засвар механикийн заводын туршлагатай токарьчид мэргэжлийн нарийн зөвлөгөө өгч буй аж.

Жил бүр зохиогддог ажил мэргэжлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 100 гаруй орны төлөөлөл 61 мэргэжлийн төрлөөр авьяас самбаа, ур чадвараа сорьдог, олон улсад нэр хүндтэй өндөр зэрэглэлийн уралдаан юм. Энэ жил тус уралдаанд манай улсаас 8 мэргэжлээр тамирчид оролцох ажээ.

Эх сурвалж: “Erdenenttoday.mn

Сэтгүүлч

М.Балжинням

Ш.ЛХАМСҮРЭН

Зурагчин

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН