ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“ЭРДЭНЭТ МЕДИКАЛ” ЭМНЭЛЭГ АНГИОГРАФЫН ХАГАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
“ЭРДЭНЭТ МЕДИКАЛ” ЭМНЭЛЭГ АНГИОГРАФЫН ХАГАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Ангиографын эмчилгээ гэдэг нь хавдартай хүмүүсийн хавдрыг тэжээж буй судсыг нь боох, эсвэл түлэх гэсэн эмчилгээг мэргэжлийн эмч нарийн аппаратаар хийдэг ажилбар юм. Хавдрыг түлэх болон хавдрыг тэжээж буй судсыг боох ангиографын эмчилгээ нь хүний биеийг мэс заслын хэмжээнд том нээдэггүй хэр нь томоохон мэс заслын хэмжээний үр дүнг үзүүлдгээрээ давуу талтай. Элэгний хавдрын улмаас шаналж буй олон хүний эрүүл мэндийг аварч, амь насыг уртасгадаг ангиографын хагалгааг “Эрдэнэт медикал” эмнэлэг амжилттай хийж эхэллээ.

Тус эмнэлгийн хяналтад ангиографын эмчилгээг хийлгэх шаардлагатай 120 орчим хүн байдаг бөгөөд зөвхөн Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд төдийгүй Хангайн бүсийн аймаг, орон нутгийн иргэд тус эмнэлэгт хандаж, дээрх эмчилгээг хийлгэж байгаа. Ангиографын эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100% дааж байгаа нь энэ төрлийн эмчилгээг хийлгэж буй иргэдэд маш тустай байгаа. Мөн ангиографын эмчилгээнд олон улсын стандарт, шаардлага хангасан, Япон, Герман улсын брэнд бүтээгдэхүүн болох зөвхөн нэг удаагийн багаж хэрэгслүүдийг ашигладаг, гэж “Эрдэнэт медикал” эмнэлгийн Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны докторант Х.Дэнсмаа мэдээллээ.

“Эрдэнэт медикал” эмнэлэг нь элэг, цөсний хяналтын эмч, хавдрын ангиографын эмчийн хяналт дор хавдрыг илрүүлж болдог, илрүүлсний дараа хяналт хийдэг эхо аппарат, компьютер томограф, MRI, ангиографын аппарат зэрэг бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй оношилгоо, эмчилгээний төрөлжсөн, нарийн мэргэжлийн ганц эмнэлэг юм.

Эх сурвалж: “Erdenenttoday.mn

Я.ЭНХТУЯА

Сэтгүүлч

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН