ДАВАА
2025.10.28
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ОРОС ЦЭЦЭРЛЭГТ 280 ХҮҮХЭД ХҮМҮҮЖНЭ
ОРОС ЦЭЦЭРЛЭГТ 280 ХҮҮХЭД ХҮМҮҮЖНЭ

Өнөөдөр хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг, хичээлийн шинэ жилийн баярын өдөр. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Орос 12-р цэцэрлэг 2022-2023 оны хичээлийн шинэ жил, эрдмийн  баяраа тэмдэглэв. Энэ өглөө ээж, аавдаа хөтлүүлсэн бяцхан үрсийн цовоо дуу, мөнгөн хонхны жингэнэх аялгуу, багачуудаа хүлээн догдлох багш ажилчдын баясгалантай төрх цэцэрлэгийн орчныг чимж байв. Цар тахлаас шалтгаалан хоёр жил завсарлаад байсан Орос цэцэрлэгийн үйл ажиллагаа ийнхүү эхлэв.

Энэ хичээлийн жилд 11 бүлэгт 3-6 насны  280 орчим хүүхэд хүлээн авахаар бэлтгэлээ хангажээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ивченкова Елена Владимировна  хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд баяр хүргэж хэлсэн үгэндээ: Манай  цэцэрлэг  туршлагатай, чадварлаг орос, монгол мэргэжилтэн багш, ажилчидтай. Бид сургалтын цогц хөтөлбөр боловсруулан, хүүхдүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ,  орос хэл, соёлыг  эзэмшүүлэх, харилцааны ур чадварт суралцуулах зорилготой ажиллана  гэж онцлов. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр ахлах бүлгийн хүүхэд багачууд  дуулж,  бүжиглэж  мэндчилгээ дэвшүүллээ.

Энэхүү ёслолын  үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 159 дүгээр зарлигийн дагуу “Эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах” үйл ажиллагаа мөн  боллоо. Орос 12-р цэцэрлэг  44 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж, Эрдэнэт хотын иргэдийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын хүүхдүүдийг сургаж,  хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж  явна.

Эх сурвалж: “Erdenenttoday.mn

 

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ