ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ГАМШГИЙН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ГАМШГИЙН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО

  Эрдэнэт үйлдвэрийн зургаан бүтцийн нэгж дээр гамшгийн эрсдлийн үнэлгээ тогтоохоор Дат консалтинг компанийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Мэргэжлийн багийнхан өнөөдөр Баяжуулах үйлдвэр, Судалгаа шинжилгээний хүрээлэнд гамшгийн эрсдлийн нарийвчилсан үнэлгээний судалгаа хийсэн бол маргааш  Чанар хяналтын хэлтэс, Ус хангамжийн цех, Тээвэр ложистикийн төвд үргэлжлүүлнэ. “Гамшгийн эрсдлийг тогтоосноор тухайн байгууллага дахь гамшгийн эрсдлийн түвшин болон эрсдэл бууруулах арга хэмжээг тодорхойлох ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага цаашид эрсдэлгүй ажиллах нөхцөл бүрдүүлэхэд чухал суурь мэдээлэл болж өгдөг” гэж тус компанийн Гамшгийн эрсдлийн төвийн захирал Д.Эрдэнэбаатар онцоллоо.  

Гамшгаас хамгаалах хууль болон гамшийн эрсдлийн үнэлгээ тогтоох эрхзүйн баримт бичигт заасны дагуу байгууллага бүр 3 жил тутамд гамшгийн эрсдлийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай юм.  Гамшгийн эрсдлийн үнэлгээ нь  хоёр үе шаттай.  Эхний буюу ерөнхий үнэлгээг тухайн байгууллага өөрсдөө хийж, гамшгийн эрсдэл байгаа эсэхийг тогтоодог бөгөөд үүнд  үндэслэн дараагийн шатны үнэлгээг мэргэжлийн байгууллага гаргаж, эрсдлийн хэмжээ, эмзэг байдал, чадавхи зэргийг тодорхойлж, зөвлөмж өгдөг юм байна. 

Эх сурвалж: “Erdenenttoday.mn

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН