ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧИД “АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН ҮНДЭС”-ЭЭС СУРАЛЦЛАА
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧИД “АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН ҮНДЭС”-ЭЭС СУРАЛЦЛАА

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн бодлого, олон улсын Хүний нөөцийн менежментийн MNS ISO 30400 багц стандартад нийцүүлэн, Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр болох “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”, “Залгамж хөтөлбөр”-ийг бүтцийн нэгжүүдэд, “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”, “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийг үйлдвэрийн газрын хэмжээнд энэ онд ахисан түвшинд хэрэгжүүлж байна.  

 Цогц хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”, “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн оролцогчдыг энэ сарын 26-29-ний өдрүүдэд “Аз жаргалтай амьдралын үндэс” хосын харилцааны болон хүүхэд хүмүүжлийн сургалтад хамрууллаа. Зан чанараас үүдэлтэй харилцааны аливаа асуудлыг эергээр шийдэх арга замыг ирээдүйн эзэд болсон хүүхдүүд, тэдний эцэг, эхэд хүргэхийн зэрэгцээ хүүхдэд сайн зан чанар өвлүүлэх эрхэм зорилготой ажилладаг “Сайн иргэн – Сайн ирээдүй” ТББ-ын сургагч багш нар хоёр хөтөлбөрийн оролцогч нарт тус бүр хоёр өдрийн турш туршлагаа хуваалцаж, оюунд нь мэдлэг түгээн, бодол санаанд нь ухаарал хайрласан. 

  Хүн бүр ажлаа урам зоригтой хийж, хамт олноороо амжилттай ажиллах, бүтээмж, чанар дээшлэхэд зайлшгүй нөлөөлж байдаг чухал зүйл бол ажилтан хүний ар тал буюу гэр бүлийн орчин, амар тайван амьдралын хэвшил, үр хүүхдүүдийн хүмүүжил, харилцааны асуудал юм. Хөгжлийн төлөө суралцаж буй хөтөлбөрийн оролцогчид төдийгүй тэдний гэр бүл хамтдаа энэ чухал асуудалд цаг гарган, аав, ээж нарт зориулсан сургалтад сууж, аав нар нэг өдрийг хүүхэдтэйгээ хамт дурсамж бүтээн өнгөрүүлж, эхнэр, нөхөр хамтдаа хосын сургалтад хамрагдсан. 

  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгээс санаачлан, зохион байгуулж, оролцогчдынхоо оюунд үнэт хөрөнгө оруулалт хийсэн “Аз жаргалтай амьдралын үндэс” сургалтыг 10-18 жилийн туршлагатай сургагч багш нар удирдан явуулсан. Тэд онолоос илүүтэй өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагаас хуваалцаж, хүүхдийн нас насны онцлогт тохирсон зөвлөгөө өгч, харилцан ярилцсан нь залуу аав, ээж нарт нэгийг бодуулж, хоёрыг ухааруулж байлаа.

Эх сурвалж: “Erdenenttoday.mn

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН