МЯГМАР
2025.04.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.БААСАНСҮРЭН: БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭМЖЭЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭНЭ
Б.БААСАНСҮРЭН: БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭМЖЭЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭНЭ

Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэлтийн талаар цехийн дарга Б.Баасансүрэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай цех өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэр хангаж байна?

-Манай цехийн намар, өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж ирлээ. Гурван чиглэлээр найман ажил төлөвлөсөн. Нийт ажлын гүйцэтгэл 98 хувийн биелэлттэй явна. Ахуйн чанартай хоёр ажил үлдсэн. Үүнийг цаг хугацаанд нь хийнэ. 

-Хөрөнгө оруулалтын болон техник технологийн шинэчлэлт аль хэр хийгдэж байна вэ?

-Заводын үйл ажиллагаа жигд явж байна. Технологийн материалын хангалт харьцангуй сайжирч байна. Энэ онд нийт 5500 гаруй тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой.  Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нийт нэр  төрлийн хувьд хэвийн явж байна. Гэвч оны төгсгөлд гүйцэтгэлээр сайнгүй гарах төлөвтэй байгаа. 2022 онд техник технологийн шинэчлэлийн чиглэлээр нэлээд ажил төлөвлөсөн. Технологийн тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийн хүрээнд таван токарийн суурь машин шинээр авлаа. 1978 оноос ашиглаж байгаа тойруулан зурах суурь машины их засварын ажил хийгдлээ. Энэ суурь машиныг орчин үеийн болгон сэргээн шинэчиллээ. Өөрөөр хэлбэл 44 дэх жилдээ ашигласан суурь машиныг дахин 30-аад жил найдвартай ажиллах шинэчлэл хийсэн. 

Үүнээс гадна дунд оврын токарийн нэг суурь машиныг  мөн сэргээн шинэчлэн засварлалаа. Ингэснээр уг суурь машиныг 20-ноос доошгүй жил дахин ашиглах боломжтой. Манай завод орчин үеийн суурь машинуудаар тоноглохоос гадна ашиглаж буй тоног төхөөрөмжөө сэргээн шинэчлэх бодлого барьж ажиллаж байна. Тус заводын инженер, техникийн ажилтнууд дэлхий нийтийн чиг хандлагыг судалж, сэргээн засах үйлчилгээ хийхээр ажлаа төлөвлөсөн. Энэ ажлын үр дүн гарч байна. Манайх тухайн суурь машин дээр ажиллах боловсон хүчнээ сурган бэлтгэдэг. Сэргээн шинэчилсэн машин дээр компьютерийн удирдлагатай суурь машины түвшинд ажиллах ажилтан бэлтгэгдсэн байх ёстой. Тус цехийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажил хугацаа их шаарддаг. Цаг хугацаа орох ажил ч байдаг. Одоогийн байдлаар жижиг суурь машин дээр нэг ажил хийхээр төлөвлөсөн. Энэ ажил хийгдсэнээр суурь машины ашиглалт тодорхой түвшинд сайжирна. 2022 оны хөрөнгө оруулалтаар нийт зургаан тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 71,2 хувийн биелэлттэй явна. Нийт 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Өргөтгөл шинэчлэлд 1,2 тэрбум,үндсэн хөрөнгийн худалдан авалтад гурван тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд явж байна. 

-Тэгэхээр заводын хэмжээнд ямар өргөтгөл шинэчлэлт хийгдэв?

-2019-2020 онд манай цехийн эхний ээлжийн өргөтгөлийн ажил хийгдсэнийг та бүхэн мэднэ. Цутгуурын хэвний технологийг 100 хувь шинэчилсэн. Уг технологийг  нутагшуулаад явж байна. Вакуум хальсны хэвний технологи ашиглалтад ороход бэлэн болсон. Энэ 10 сард БНХАУ-ын мэргэжилтнүүдийг урьж авчирснаар эцсийн тохируулгын ажил хийгдэнэ. Өргөтгөл шинэчлэлтийн хүрээнд нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хийж дууссан. Энэ ажлыг гүйцэтгэсэн компани Уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-ийг хэлэлцүүлэн батлуулж саяхан хүлээлгэн өглөө. Энд үндэслээд өргөтгөлийн ажлаа эхлээд явж байна. Цутгуурын цехийн Илчийн боловсруулалтын тасгийн өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэлсэн. Одоогийн байдлаар барилга байгууламжийн суурийн газар шорооны ажил хийгдэж байна. Механик цехийн өргөтгөл шинэчлэлтийн төслийн ажлыг Зураг төслийн хүрээлэн гүйцэтгэсэн. Энэ ажил үргэлжилнэ.  

-Өргөтгөл хийгдсэнээр бүтээгдэхүүний гарц хэр нэмэгдэх вэ?

-ТЭЗҮ-ийн дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Цутгамал бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зах зээлийн судалгаа хийгдсэн. Цутгуурын үйлдвэрлэлийг 5200-аас 7000 тонн хүртэл бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн байгаа. Монгол Улсын дотоодын зах зээл дээр машин үйлдвэрлэлийн болон металл боловсруулах чиглэлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд тулгуурлаад 7000 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ цутгуурын цехийн төслийг энэ техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан. Механик боловсруулалтын эд анги үйлдвэрлэлийн хэмжээ 3600 тонн хүрнэ. Металл дахь стандарт тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хэмжээ 1600  тоннд  хүргэхээр төлөвлөсөн байгаа. Резинэн эдлэлийн хувьд нэлээн онцлогтой. Өмнө нь хийж ирсэн техник технологийн шинэчлэлтийн хүрээнд төслийн хүчин чадал 80 тонн байсныг 135 тонн болгон нэмэгдүүлсэн. Цаашид төсөл хэрэгжих хугацаанд 700 гаруй тонн болгон өсгөх боломж бүрдсэн. Эрдэнэт үйлдвэрийн дотоодын хэрэгцээ өссөнөөр үйлдвэрлэл ингэж нэмэгдэхээр төлөвлөгдсөн. 

-Засвар механикийн завод бүтцийн нэгжүүдийн хэрэгцээтэй эд ангиудыг үйлдвэрлэдэг. Сүүлийн үед хийгдсэн бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрдэнэт үйлдвэрт шинээр суурилуулсан тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэлтийн хүрээнд хэрэгцээтэй сэлбэг хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг судалж ажилладаг. Үйлдвэрлэлд шинээр нэвтэрч буй эд ангийн судалгаа хийгддэг. Энэхүү судалгаанд үндэслэн МФ 800 бутлуурын хуягуудыг хийж үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Бас нэг бутлуурын подпядник хийсэн. Энэ нь импорт орлох бүтээгдэхүүн.  ЭКГ-12 экскаваторын шанаганы үйлдвэрлэлийг хийж байна. Экскаваторын шанаганы доод эрүүг шинэ технологи боловсруулж хийсэн. Өөрөөр хэлбэл ЭКГ 10,12 экскаваторын шанагыг харьцуулан зохион бүтээж  ЭКГ 11 шанага үйлдвэрлэн ашиглаж байна. Энэ нь зарим нэгэн бүтээгдэхүүний техникийн боломж хангагдахгүйгээс ийм хэлбэрээр хийж байна. Цаашид хэрхэн яаж ЭКГ 12 шанага хийх технологийн шийдлээ гаргачихсан. Ер нь ЭКГ 12 экскаваторын шанага бүтэн үйлдвэрлэх боломжтой. 

-Импортоор авдаг шанага, ЗМЗ-дад үйлдвэрлэж буй шанаганы эдэлгээний насжилт ямар байдаг вэ? Тооцож үзсэн үү?

-Сүүлийн 30 гаруй жилд Эрдэнэт үйлдвэр өөрийн дотоод нөөц боломжоо ашиглан хэрэгцээгээ хангаж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Ил уурхайд ажиллаж буй экскаваторын шанаганы шүдийг манайх үйлдвэрлээд нөөц бүрдүүлээд явдаг гэсэн үг. ЗМЗ-д үйлдвэрлэсэн экскаваторын шанаганы шүдийг тогтоосон нормд ашиглаж байгаа. Манайд үйлдвэрлэсэн экскаваторын шүдийг гаднын компаниуд авч үйл ажиллагаандаа ашигладаг. Одоогоор манайд ямар нэгэн гомдол санал ирсэн юм алга. Экскаваторын шанаганы шүдийг олон жилийн өмнөөс худалдаж авахаа больсон.

-Засвар механикийн завод хэмнэлтийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байна?

-Үйлдвэрийн газрын болон цехийн хэмнэлтийн бодлогын хүрээнд өртөг зардлаа бууруулах, орлогоо нэмэгдүүлэх зорилготой төлөвлөгөө гарган ажиллаж байна. Орлогоо нэмэгдүүлэх зорилгоор дотоодын зах зээлд 400 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлэх зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 55,4 хувийн биелэлттэй явна. Дуусаагүй үйлдвэрлэлээ тооцвол өөр үр дүн гарна. Үүнийг оны эцэст нэгтгэх боломжтой. Манай завод зардлаа 543 сая төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Одоогоор 67,9 хувийн биелэлттэй явж байна. Импорт орлох бүтээгдэхүүний хувьд 503 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьсан. Энэ маань 50 гаруй хувийн биелэлттэй яваа. Манай үйлдвэрийн нэг онцлог бий. Импорт орлох бүтээгдэхүүний зураг төслийг шинээр гаргадаг. Технологийг нь судалж үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Ийм болохоор импорт орлох бүтээгдэхүүн гаргах нь цаг хугацаа нэлээн шаардсан ажил байдаг. 

-Танай заводод ажилдаа мэргэшсэн инженерүүд ажилладаг. Эдгээр оюунлаг, авьяас, ур чадвартай инженер техникийн ажилчдын гар дээр Олон улсын тэмцээнд оролцох  оюутнууд бэлтгэлээ базааж байна. Цаашид ЗМЗ-ыг машин үйлдвэрлэлийн суурь төв болгох асуудал яригддаг.Энэ талаар...?

-Сүүлийн хоёр удаагийн дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох хүмүүс манай завод дээр бэлтгэлээ хангалаа. Энэ хүмүүсийн бэлтгэлийг өндөр түвшинд бэлтгэгдсэн инженер техникийн ажилчид хангах ёстой. Манайд зохион бүтээх чиглэлээр ажиллаж байгаа машин үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр төгссөн инженер техникийн ажилчид ур чадварын хувьд өссөн. Манайхан дэлхийн хэмжээний зургийн программуудыг ашиглаж байна. Машин үйлдвэрлэлийг зөвхөн авто машин чиглэлээр ойлгож болохгүй. Машин үйлдвэрлэл гэдэг нь уул уурхай, хүнд үйлдвэрийг тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн чиглэлээр хөгжүүлэх бодлого барьж ажиллана гэсэн үг. Машин үйлдвэрлэл нь Хөдөө аж ахуй, Эрчим хүч, авто болон суурь машин үйлдвэрлэл гэх мэт чиглэлээр хөгждөг салбар. Тэгэхээр машин үйлдвэрлэлийн салбарыг дагаж хөгжих нь Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводод илүү ойр дөхөм юм. Төсөл нь ч ийм хэлбэрээр бичигдсэн. 

-Баярлалаа.
 

НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
САЛАХ ӨРГӨДӨЛ ГАРГАСАН ГЭР БҮЛИЙН 50 ХУВЬ НЬ ЭВЛЭРЧЭЭ
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРУУЛСАН АСУУДЛУУД БУЦААГДЛАА
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/6 кВ-ын Чингэл баг дэд станцаас тэжээлтэй Оросын булаг дахь айл  өрхийн цахилгаан хангамжийн 6 кВ-ын 3.2 км ЦДАШ байгуулах
Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын Чингэл дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.830 км трасстай  хос кабель шугам барих ажил
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 62 гомдол, мэдээллийг хянан шалгав
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Дэнж баг АТП-26 дэд станцын хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ХУВЬЦААНЫ МӨНГӨ ДАНС РУУ НЬ ОРООГҮЙ БОЛ ХААНА ХАНДАХ ВЭ
Уртын гол багт байрлах 6/0.4кВ-ын АТП-501 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил