ПҮРЭВ
2026.01.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
АХМАД УУРХАЙЧДЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, ТУРШЛАГААС СУРТАЛЧЛАН ӨВЛҮҮЛНЭ
АХМАД УУРХАЙЧДЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, ТУРШЛАГААС СУРТАЛЧЛАН ӨВЛҮҮЛНЭ

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж буй хүний хөгжлийн “Залгамж” хөтөлбөрийн зорилго нь  уурхайчдын залгамж чанарыг бэхжүүлж, ахмад үеийнхний мэдлэг туршлагыг залуу ажилтнуудад өвлүүлэн үлдээх зорилготой. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн конвейерийн машинч, ахмад ажилтан С.Лхагвасүрэнгийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагаас сурталчлан таниулах уулзалт ярилцлага өнөөдөр боллоо. Уулзалтад “Залгамж” хөтөлбөрийн зохион байгуулах ажлын хэсэг, Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд болон түүний шавь нар, залуу ажилтнуудын төлөөлөл оролцож, ажлын арга барил, амьдралын зарчмын талаар ярилцав. Баяжуулах үйлдвэрийн Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийн Үндэсний өв соёлын өргөөнд болсон тус уулзалтаар нь ахмад уурхайчин С.Лхагвасүрэнгийн анх ажилд орж байсан үеийн сэтгэгдэл, багш нарын тухай дурсамж, ажиллах арга барилд хэрхэн суралцсан болон алдаа оноо, сургамжийн талаар залуучууд сонирхож, харилцан ярилцсан нь үр өгөөжтэй болсныг зохион байгуулагчид онцоллоо.   

 Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн Конвейерийн машинч С.Лхагвасүрэн нь эрүүл мэндийн салбарт 9 жил, уул уурхайн салбарт 28 дахь жилдээ ажиллаж буй  Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай, тэргүүний  уурхайчин юм. Тэрээр үндсэн ажлынхаа зэрэгцээ бүтээмж дээшлүүлэх, ажил хөнгөвчлөх, ажлын байрны эрсдэлийг бууруулах, орчин нөхцлөө сайжруулах чиглэлээр олон сайн санал, бүтээлч ажлыг тогтмол санаачлан ажилладаг. Эрдэнэт үйлдвэрийн “Аюулгүй ажиллагч”-аар 4 удаа шалгарч байсан бүтээлч санаачлагч, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн манлайлагч ажилтан ажээ.  

Эх сурвалж: “Erdenettoday.mn

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН